Зорчигчдийн гар утас холбогдож байна гэв

хамт явсан. Тэгвэл алга болсноос хойш янз бүрийн таамаг дэвшүүлж, олон талын мэдээллүүд гарсаар байгаа биээ. Тэдгээр мэдээлэл дунд онгоцонд сууж явсан зарим зорчигчдын гар утас холбогдож байгаа гэх мэдээлэл онгоц алга болсноос хойш гараад байсан.
Хятадын хэвлэлүүдэд гарсан эдгээр мэдээлэлд хэд хэдэн зорчигчийн гар утас дуудаж байгаа ч ямар нэгэн хариу өгөхгүй унтарч байгаа хэмээжээ. Түүнчлэн онгоцны багийн зарим гишүүдийнх нь утас холбогдож байсан тухай мэдээлэл хүртэл гарчээ.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 11 нд өдөр 1140, 1400 цагуудад Хятадын нэг иргэн ахынхаа утас руу залгахад холбогдож байсан ч ямар нэгэн хариу өгөлгүй тасарчээ. Иймээс зорчигчдын ар гэрийнхэн тэдний гар утас нь холбогдож байсныг баталж гарын үсэг зуран, Малайзын агаарын тээврээс нууцалж буй мэдээллээ ил болгохыг шаарджээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн