Бөөрний үзлэг үнэ төлбөргүй хийнэ

үзлэгт хамруулах юм байна. Мөн энэ өдөр ямар ч очер дараалалгүй үйлчлэхээр болжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Улсын Клиникийн төв эмнэлэгийн бөөр шилжүүлэн суулгах клиникийн эрхлэгч н.Бямбадаштай холбогдож авч болох аж.
Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гаригт Бөөр хамгаалах өдөр-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг байна. Манай улсад анх 2009 оноос тэмдэглэж эхэлжээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн