УИХ-ын даргын БНСУ-д хийх албан ёсны айлчлал гурван өдөр үргэлжилнэ

улсад хийх албан ёсны айлчлалаа эхлүүллээ. УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид өнөөдөр Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хийтэй уулзалт хийнэ.
Өнөөдөр 14.00 цагт УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид БНСУ-ын эртний түүхт Чандөкгүн хааны ордонд зочиллоо. УИХ-ын даргын зочилсон Чандөкгүн хааны ордны түүх 1395 оноос эхэлсэн бөгөөд 1997 онд Юнескогийн Дэлхийн өвийн санд бүртгэгдсэн байна.
УИХ-ын дарга З.Энхболдын БНСУ-д хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Батхүү, Д.Сарангэрэл, Ц.Цолмон, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, болон албаны бусад төлөөлөгчид орсон байна.
УИХ-ын дарга З.Энхболд Чандөкгүн хааны ордонтой танилцсаны дараа тус ордны хүндэт зочдын дэвтэрт гарын үсэг зурж үлдээлээ. УИХ-ын дарга З.Энхболд маргааш /2014.03.13/ БНСУ-ын Үндэсний Ассамблейн Байгаль Орчин, хөдөлмөрийн байнгын хорооны дарга Шин Гэ Рюнтэй уулзана. Мөн Солонгосын аж үйлдвэрийн корпорацид зочилж, өндөр технологийн кластер хөгжүүлж буй туршлага, үйл ажиллагаатай танилцана. УИХ-ын даргын БНСУ-д хийх албан ёсны айлчлал гурван өдөр үргэлжилнэ.
П.УНДРАМ
Оллоо.мн