Сонгуулийн нэгдсэн хуулиар ямар өөрчлөлтүүд орох бол

ИТХ-ын сонгуулийн товыг нэгтгэх үү, үгүй юу, нэр дэвшигчдын насыг хэдээр хязгаарлах болон бусад асуудлуудаар хэлэлцүүлэг санал асуулгууд улс төрийнхбн дунд явагдаж байна. Тэднээс гарсан саналыг сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд өтусгах юм.

Өнгөрсөн УИХ-ын намрын чуулганы хуралдааны үеэр Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байсан бол энэ удаа хууль санаачлагчийн зүгээс болон төрийн бус байгууллага, шинжээчдийн илтгэлийг хэлэлцэж ажлын хэсэг хүлээн авч, хуулийн төсөлд тусгахаар ажиллаж байгаа байна.

Хэд хоногийн өмнө Монголын ногоон нам (МНН)-аас УИХ-д суудалгүй намуудын дунд Сонгуулийн нэгдсэн хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа хэлэлцүүлэгт оролцож, улс төрийн намын төлөөллүүдэд мэдээлэл өгсөн байна. Ажлын хэсэг төслийн суурийг бичиж дуусгасан болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгасан олон заалтуудыг оруулсан тухайгаа дуулгажээ.

Бодлогын асуудлаар намууд, төрийн бус байгууллага, судлаачид, иргэдийн саналыг авсаар байгаа бөгөөд аймаг, нийслэл, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийг зохион байгуулах нийтлэг харилцаанаас ижил зүйлүүдийг төсөлд нэгтгэж байгаа ажээ. Төсөл боловсруулахдаа анхаарч өөрчлөх гол зүйлсийн нэг нь сонгуулийн зардлыг бууруулах явдал гэнэ.

Үүнд сонгуулийн тогтолцооны холимог системийн харьцаа, санхүүжилт зэрэг бодлогын гол зүйлүүдээ нэмэх дутуу байгаа гэнэ.

Тэгэхдээ УИХ-д нэр дэвших насны босгыг 40 болгох тухай асуудал ч яаригдаж байна. Гэхдээ нэр дэвших 25 насыг хэвээр үлдээж ч магадгүй гэнэ. үүнд эцсийн дүгнэлт гараагүы байгаа гэх.

Үүнээс гадна ажлынх хэсгийнхэн нэг мандат, нэг тойрог гэсэн зарчим баримтлахаар тохирч , хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгжийг харгалзаж тойргоо байгуулж байхаар энэхүү хуулийн төсөлд тусгагдаж байгаа ажээ. Гэхдээ энэ асуудлаар одоо судалгаа хийгдэж байгаа учраас тодорхой тоо гараагүй байгаа ажээ. Өмнө нь СЕХ-ноос тойрог байгуулах саналаа ирүүлж, УИХ баталдаг байсан бол энэ хуулиар тусгай нэгжтэй болох юм байна.

Мөн Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагынхан болон төрийн бус байгууллагаас УИХ-д эмэгтэйчүүдийн 30 хувийн квот тогтоох санал гаргажээ.

Үүнээс гадна уг хуулийн төсөлд Сонгуулийн ерөнхий хороо ч өөрийн гэсэн саналаа хүргүүлээд байгаа гэнэ.

УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулахаар болсон уу, тус тусад нь явуулах уу гэдэг асуудал мөн л яригдаж байна. Гэхдээ хоёр сонгуулийг нэг өдөр явуулдаг болох дээр намууд санал нэгдээд байгаа ажээ. Харин үүнд сум болон дүүргийн ИТХ-ыг оруулах уу, үгүй юу гэдэг дээр санал зөрүүтэй байгаа юм байна.

Иймээс Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах асуудал хэлэлцэгдээд батлагдчихвал нэлээдгүй өөрчлөлт гарах нь тодорхой болжээ

Аянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button