Онгоцны ойлгомжгүй байдал лавширч байна

амжилт олоогүй байна.
Холбоо тасрахын өмнө чиглэлээ өөрчилсөн онгоцноос ямар нэгэн ул мөр олдохгүй байгаа нь ойлгомжгүй байдлыг лавшруулж байгаа юм. Буцаад эргэсэн нь онгоц Куала-Лумпур руу ниссэн байж магадгүй аж.
Вьетнамын засаг захиргаа түр хугацаанд эрлийн ажлыг зогсоосны дараа үргэлжлүүлж эхэлснээ мэдэгдлээ. Түүнчлэн тус улсын дорно зүгийн нутагт агаарт шатаж байгаа зүйлийг шалгуулахаар онгоц илгээсэн гэнэ. Есөн орны эрлийн багууд Boeing 777-200 онгоцыг тав дахь өдрөө хайж байгаа ч ямар нэгэн зүйл олоогүй байна. Хайх ажлыг одоо Андаманы тэнгис, Энэтхэгийн далайд хийж эхэлжээ. Malaysia Airlines компанийн удирдлага Энэтхэгийн засаг захиргаанаас эрэлд туслахыг хүссэн бөгөөд Энэтхэгийн арми онгоцыг хаагуур хайх нь тодорхойгүй аж. Зорчигчдын ар гэрийнхэн тав хоногийн хугацаанд ямар ч сураг байхгүйд уурлаж байгаа юм.
Түүнээс гадна онгоцыг олсон гэх худал мэдээлэл гарсан нь хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлжээ. Онгоцны хувь заяа хэрхсэнийг таамаглах ямар ч сэжүүр олдохгүй байна.