Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашин жолоодох боломжтой болно

явуулах таатай орчин бурдэж байгаа аж.Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төв-ийн тэргүүн А.Цэрэнпунцагаас тодрууллаа.
-Өмнө нь манайд улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жолооны сургалт явуулах журам байсан уу?
-Манайд улсад өмнө нь ямар ч төвшний хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жолооны курс хичээллүүлэх журам байгаагүй. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа хараа муутай боловч өнгө ялгах чадвартай бол жолооч болж болно. Мөн сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс дохионы багшийн тусламжтайгаар жолооны сургалтад явж болно гэсэн хоёрхон заалтаас өөр зүйл байгаагүй.
Тиймээс бид НҮБ- ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг үндэслэн Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жолооны сургалтад хамрагдах боломж бий болгохыг зорьж ажилласан. Энэхүү ажил маань ч амжилттай болж, Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын мэргэжлийн зөвлөлийн хурлаар дэмжигдсэн.
-Тэгвэл одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд жолооны сургалтад хамрагдах журамтай болсон гэсэн үг үү?
-Энэ асуудал Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын мэргэжлийн зөвлөлийн хурлаар дэмжигдсэн учир бид БШУ-ны болон Хууль зүйн сайд нарт хандсан. Өөрөөр хэлбэл,Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хүндэтгээд жолооны сургалтыг явуулахыг зөвшөөрнө үү гэсэн хүсэлт тавьсан. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулаад жолооны дадлагын хичээлийг баруун гар талдаа жолооны хүрдтэй, автомат хурдны хайрцаг бүхий тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслээр явуулна гэсэн шинэ журам орсон. Тиймээс өнөөдөр /өчигдөр/ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жолооны курсын үйл ажиллагааг нээж байна.
–Энэхүү жолооны курст суралцах иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг нь зааж өгсөн үү?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жолооны курс дамжаа хичээллүүлэх шинэчилсэн журамд хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг заагаагүй байгаа. Харин тэдгээр хүмүүсийн биеийн болон оюуны байдал нь тээврийн хэрэгсэл жолоодох чадамжтай талаар нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлттэй бол сургалтад хамрагдах боломжтой. Учир нь оюун ухааны хомсдолтой, хоёр нүд нь хараагүй хүмүүс энэ сургалтад суух боломжгүй юм.
-Энэхүү сургалтыг хичээлүүлсний гол ач холбогдол юу вэ?
-Хөгжлийн болоод зорчих хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд тэр дундаа тэргэнцэртэй иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо заавал хэн нэгэн хүний тусламжтайгаар явдаг. Энэ нь тухайн хүнд өөрийнхөө тааваар очих газраа очиж, уулзах хүнтэйгээ уулзах боломжгүй байдлаг байсан. Харин уг сургалтад сууснаар бүх очих газраа саадгүй очиж, уулзах хүнтэйгээ уулзах боломжтой болж байгаа юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гэдэг утгаараа төлбөр болоод суралцах хугацаа нь өөр байх уу?
-Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жолооны курс ч гэсэн төлбөр болоод суралцах хугацаа нь бусад жолооны курстэй адилхан байна. Ямар нэгэн хөнгөлөлт байхгүй ч хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ийнхүү мэргэжил олгож, тэдний зорчих бэрхшээлийг арилгахад бид тодорхой хувь нэмэр оруулж чадна гэж бодож байгаа.
Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс манай жолооны курст суралцсанаар хамтын хоршоо байгуулж өөрсөддөө ажлын байрыг бий болгох боломжтой. Мөн Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй Ажилтай орлоготой Монгол хөтөлбөрийн хүрээнд тодорхой хувь нэмрээ оруулж байгаа гэж хэлж болох юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо дугаарын хязгаарлалтад хамрагдахгүй гэсэн үү?
-Тийм ээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөдөө зориулсан жолооны курст суугаад жолоо барих эрхтэй болсоноор автомашинаа унаад замын хөдөлгөөнд оролцоход ямар ч саадгүй болсон. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төв-өөс Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газартай гэрээ хийсний үндсэн дээрээс Улаанбаатар хотын хэмжээнд автомат буюу гар удирдлагатай тээврийн хэрэгсэлтэй тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийг замын хөдөлгөөнд улсын дугаарын хязгаарлалтгүйгээр оролцуулах асуудлыг зохицуулсан.