Унадаг дугуйны зам тодорхой болов

тослийн хүрээнд МЗХ, НЕТГ-ийн дэргэдэх New image клуб, Залуу дугуйчин клуб, Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо, Canondale дугуйн дэлгүүр, Attila дугуйн дэлгүүр, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо зэрэг нэр бүхий есөн байгууллага хамтран Унадаг дугуйтай Улаанбаатар төслийг шинэчлэн боловсруулсан.
Унадаг дугуйтай Улаанбаатар төсөл 2014-2016 оны буюу гурван жилийн хугацаанд 186.7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн зогсоол барих бөгөөд эхний ээлжинд нийслэлийн төсөвт тэрбум гаруй төгрөг суулгуулж, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд орж ажлаа эхлүүлэхээр болжээ.
2014 онд 12 ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд Унадаг дугуйтай Улаанбаатар төслийнхний санаачилсан ээлжит хэлэлцүүлэгийг хийсэн байна.Цаашид даатгалын үйлчилгээ /Монгол даатгал, Миг даатгал/, лизингийн үйлчилгээ / Арилжааны банктай тохиролцоно/, түрээсийн үйлчилгээ / Монголын дугуйн холбоо/, унадаг дугуйн стандарт / Авто замчин ЗХ/, унадаг ду¬гуйн хууль эрх зүйн орчинг шийдвэрлэх, Унадаг дугуйтай Улаанбаатар төслийг 2015 оны улсын төсөвт өргөн барих /2014 оны хавар, намрын чуулганд/, унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар төсөл, унадаг дугуйн үйлдвэрийг Монголд байгуулах тухай судалгаа, унадаг дугуйг олон нийтэд сурталчилах, унадаг дугуйтай байгууллага гэсэн ажиллуудыг хийхээр төлөвлөсөн аж.
Тэгвэл энэ онд Хан-Уул дүүргийн I-III хороо, Баянгол дүүргийн III, ҮI хороогоор унадаг дугуйн зам тавигдахаар болжээ.