Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөлдөнө

энэ сарын 21-нд БОНХЯ-ны Хаан танхим-д болно.
Ой, хээрийн түймрээс хамгаалах талаар төрийн зохицуулалтын үр нөлөөт байдлыг дээшлүүлэх, талуудын оролцоог хангах зорилгоор зохион байгуулж байгаа уг семинарт БОНХЯ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, Мөрдөн байцаах газрын төлөөлөл оролцох юм.
Уулзалтанд оролцогчид ой хээрийн түймэр унтраах, тэмцэх ажлын өнөөгийн байдал, менежментийн зарим асуудлууд, түймрийн шалтгаан, эзэн холбогдогчийн илрүүлэлт, хэрэг бүрдэлт, улсын хилийн дагуух бүс нутгийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцохоор төлөвлөжээ.
Г.Уянга
оллоо.мн