Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж танаа

ёсны төлөө зүтгэж явдаг хүний хувьд жирийн иргэн надад чин сэтгэлээсээ туслана хэмээн итгэсэндээ энэхүү захидлыг бичихээр зориглосноо учирлаж буйг минь хүлээн авна уу.

Миний бие Хүрлээгийн Анхбаяр 1990 оноос эхлэн аялал жуулчлал, спорт ан агнуурын салбарт тасралтгүй 20 гаруй жилийн турш бүхий л сэтгэл зүрхээ зориулан зүтгэж ирсэн жирийн л нэг бизнесмэн. Энэ хугацаанд буюу 1993 оноос Жуулчин хувьцаат компанийн спорт ан агнуур болон Хойд Америк дахь зах зээлийг хариуцсан менежерээр, дараа нь баруун Европ хариуцсан аялал жуулчлалын суурин төлөөлөгчөөр томилогдож 1997- 2007 он хүртэл ХБНГУ-ын Берлин хотноо ажилласан юм.

Аялал жуулчлал, спорт ан агнуурын салбарт ажиллах хугацаандаа ойролцоогоор10 гаруй мянган гадаадын жуулчин, 900 орчим гадаадын анчдыг Монгол Улсдаа аялуулж ойролцоогоор 25 орчим сая ам.долларын борлуулалтыг хийж эх орныхоо эдийн засагт чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулсан гэж боддог.

Миний энэ зүтгэлийг үнэлж төр засаг маань Аялал-жуулчлалын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг, төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнасан билээ. Гадны улс оронд ажиллах явцдаа сурч мэдсэн зүйлс, хуримтлуулсан туршлага, танил талын хэлхээ холбоогоо Монголдоо, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зориулах чин хүсэлтэйгэзр 2006 онд нутагтаа ирж, Тэнгри Холдинг ХХК-ийг байгуулан геологи хайгуул, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулан чамгүй амжилттай ажиллаж байгаа.

Эх орондоо буцаж ирсэн цагаас Монгол Улсын хүнд үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажилласан бөгөөд хичээж зүтгэснийхээ хүчинд ХБНГУ, АНУ, Австрали, Канад зэрэг улсаас 70 гаруй сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг оруулж ирж чадсан төдийгүй үйл ажиллагаа жигдэрч олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, компанийнхаа хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж амжсан юм.

Харамсалтай нь надад 2013 оны долдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн 263.2,1661.2-д заасан Мөнгө угаасан гэх гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгаж эрүүгийн 201301000290 дугаартай хэрэг үүсгэн тэр өдрөөсөө сэжигтнээр тооцон ШШГЕГ-ын харъяа Зуунмод дахь хорих ангид аваачсан. Энд 60 хоног хориод есдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүунхараа дахь хорих ангид 60 хоног, арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот дахь хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн хорьж байна.

Хорих анги дамжуулан бүтэн найман сар гаруй хорьж байгаа үндэслэлээ АТГ-ынхан болон прокурорынхон Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй, Танай компанийг шалгуулахаар томилогдсон шинжээч нарын дүгнэлт гараагүй байна гэхээс өөрөөр тайлбар өгөхгүй дөрвөн сар болсон. Дүгнэлт гарсан гэснээс хойш бас дөрвөн сар боллоо.

Намайг Ашигт малтмалын газарт 2007 оноос хойш ажиллаж байсан албан тушаалтнуудтай холбон шалгаж байгаа гэдэг. Ма¬най компанийн нэр дээрх ашигт малтмалын лицензүүдийг хууль зөрчин, тэдгээр дарга нартай хуйвалдах замаар авсан хэмээн буруутгаж шалгасан боловч бид хууль зөрчсөн ямар ч үйлдэл хийгээгүй, ямар нэг албан тушаалтны тусламж дэмжлэг авч байгаагүй нь тогтоогдсон. Тэгээд ч хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг манай компанийн менежерүүд ажил үүргийн хуваарийн дагуу хариуцан ажилладаг.

Мөн намайг шалгах болсон өөр нэг үндэслэл нь Голомт банкин дахь миний хувийн дансаар их хэмжээний мөнгө орж гарсантай холбоотой гэсэн. Энэ мөнгийг хаанаас орж ирсзн, хааш нь шилжүүлсэн зэрэг эх үүсвэрийг нь огт нягтлалгүйгээр бохир мөнгө хэмээн хардаж улмаар мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн шалгасан юм билээ. Бүх гүйлгээний утга, зориулалт тодорхой байсан учраас би тэрхүү хардлагыг няцаах хангалттай баримт нотолгоог гаргаж өгсөн.

Гэтэл хоёр дахь байцаалтаас эхлэн лиценз хууль бусаар ав¬сан, мөнгө угаасан гэх хэргүүд нь намайг хорьж шалгах жинхэнэ үндэслэл биш юм байна гэдгийг би ойлгосон. Намайг нэр бүхий улстөрчтэй, бүр тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой, түүнтэй хамтарсан бизнестэй хэмээн хардаж хорих болсон нь мөрдөн байцаагчийн ярианаас ойлгомжтой болсон. Би бие даан ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн цагаасаа хойш Монгол Улсдаа ч, гадаад улс оронд ч хууль журам зөрчсөн нэг ч үйлдэл хийж байгаагүй. Хийж байгаа бүхэн маань хууль, дүрэм, журмыг зөрчихгүй байх ёстой гэдгийг өөрийнхөө ажил амьдралд мөрдлөг болгож ирсэн, ингэх ёстой гэдгийг эцэг эх минь ч надад хангалттай зааж сургасан юм.

Тэр тусмаа хуулийнхны хэлээд байгаа шиг төрийн өндөр албан тушаал хашиж байсан улстөрчтэй, эсвэл тэдний гэр бүл, төрөл төрөгсөдтэй нь хамтарсан бизнес, компани, хувийн ашиг сонирхол аль аль нь байхгүй билээ. Энэ байдлаа АТГ-ын ажилтантай уулзах болгондоо үнэнээр нь хэлж мэдүүлдэг боловч тэд огт хүлээж авахгүй, шалгаж байна гэсэн ганцхан шалтгаанаар намайг, үргэлжлүүлэн хорьсоор байгааг би огт ойлгохгүй байна.

Намайг ийн хийгээгүй хэргийнхээ төлөө олон сараар хоригдох хугацаанд үүсгэн байгуулсан компанийн минь үйл ажиллагаа доголдон, эцэстээ гадаадын хөрөнгө оруулагчдаа алдах эрсдэлтзй тулж улмаар эдийн засгийн болон бусад хүндрэлүүдийн улмаас ажилчдаа алдах зэрэг хохирлыг амсч эхлээд байгаа юм. Мөн энэ ху¬гацаанд АНУ, Австралийн хө¬рөнгө оруулагчидтай хамтарч байгуулсан компани маань үйл ажиллагаагаа зогсоохоор болж шударгаар хөдөлмөрлөж, авсан цалингаараа ар гэрээ, аж амьдралаа авч явсан 40 гаруй монгол залуус ажлаасаа халагдаж, цаашид хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагаанд шаардлагатай 50 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг царцаан зогсоосон. Хөрөнгө оруулагчид зарцуулсан мөнгөө нөхөж авахын тулд надтай эрх зүйн зарга үүсгэнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамтарсан ком¬пани маань ч доголдож одоо бүр зогсоход хүрээд байгаа юм. Нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ, Монголын нүүрсний зах зээлийн онцлогоос болоод тэртэй тэргүй доошилж байсан хувьцааны ханш намайг хоригдон шалгагдаж байгаа сургаар улам суларч, илүү их хүндрэлийг авчирч хамтарсан төсөл хэрэгжиж чадахгүй хүлээлтийн байдалд орчихоод байна.

Хэрвээ манай комланийн үйл ажиллагаа хэвийн явж байсан бол бид өнгөрсөн 2013 онд багтаан шинээр 400 орчим ажлын байр бий болгох тооцоотой ажиллаж байсан юм. Би хоригдож эхэлснээсээ хойш өөрийн болон манай хамт олны олон жилийн хөдөлмөр үгүй болж байгаад маш их харамсч эмзэглэн бие, сэтгэлээрээ шаналсны улмаас эрүүл мэнд минь доройтож эмчлүүлж байсан өвчин сэдэрч, энэ хугацаанд 22 кг турлаа. Цаашид ямар ирээдүй хүлээж байгааг төсөөлөхөд ч бэрх болоод байна.

Өнгөрсөн найман сарын ху¬гацаанд би өмгөөлөгчөөрөө дамжуулан болон өөрийн нэрийн өмнөөс надад тулгаж буй хэргийн үнэн мөнийг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг АТГ-ын удирдлага болон Нийслэлийн прокурор, түүний орлогч нарт удаа дараа тавьсан ч үр дүн гараагүй. Тэд аль ч шатанд шалгаж байна гэсэн ганцхан ижил хариултыг өгч өнөөдрийг хүрлээ.

Тиймээс надад Монгол Улсын Ерөнхийлөгч танд хандаж, энэ хэргийг анхааралдаа авна уу хэмээн хичээнгүйлэн хүсэхэәс өөр арга зам үлдсэнгүй. Тэгээд ч АТГ-ын ажилтан бодит байдлыг үл харгалзан төрөөс олгогдсон эрхээ хүч түрэн ашиглаж, нотлогдохгүй байгаа хэргийн улмаас намайг үргэлжлүүлэн хорьж байгааг янз бүрээр бодож үзэхэд нэг зүйл анзаарагдаж байгааг танд дуулгах нь зөв болов уу гэж бодсон юм.

АТГ-ын болон прокурорын ажил хариуцсан хүмүүс нь тодорхой шалтгаанаар дээд шатныхандаа сүржигнэн танилцуулаад, харин надад болон миний өмгөөлөгчид Хүлээж бай, хэргийг шалгаж байна гэхчилэн өдөр хоногийг өнгөрөөсөөр байгаа нь эдгээр албан тушаалтнууд төрийн нэрийг уландаа гишгэж өчүүхэн над мэтийн ухамсартай амьдралынхаа турш шударгаар хөдөлмөрлөж ирсэн хүмүүсийг өөр ашиг сонирхлын улмаас улс төржүүлэн хэлмэгдүүлж байна уу гэсэн айдас төрүүлэх болсон.

Сүүлдээ цагдан хорих хугацааг сунгах шүүх хурлыг миний өмгөөлөгчдийг оролцуулалгүй хийж намайг хорих хугацааг дахин дахин сунгаж байгаа нь айдсыг минь улам гүнзгийрүүллээ.

Би Монгол Улсын иргэнийхээ хувьд төрөлх нутагтаа байгаа арвин боломжуудыг хамтын хүчээр ашиглан гадаадын хөрөнгө оруу¬лалтыг бололцоотой бүхий л хэлбэрээр татаж орчин үеийн техник технологи, боловсон хүчний чадварыг эх орондоо нутагшуулах чин хүсэлтэй явдаг хүн. Эх түүхээрээ омогшиж явдаг монгол хүнийхээ хувьд Эзэн Богд Чингис хааны онгон шүтээнийг Монгол эх орондоо залахаар сүүлийн зургаан жилийн турш судалгаа хийх, хөрөнгө мөнгө босгохын төлөө чармайн ажиллаж ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч та миний бие болон манай компанид учраад байгаа алдсан хугацаа, алдсан боломжуудаа эргүүлэн олж авах бололцоог олговол би хичээн ажиллаж хамтрагч нарынхаа итгэлийг буцаан олж эхэлсэн төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ажлаас халагдаад байгаа залуусаа ажилтай болгон шинээр бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлэх чин хүсэлтэй байна. Хэн нэгний буруу ойлголт, худал гүтгэлэг эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө цаг нарыг умартан зүтгэх их хүслийг минь мохоож чадахгүй.

Гэвч үнэн зөвийг хууль хяналтынхан тогтооно гэсэн итгэл хоног хоногоор алдарч, худлыг мянга давтахад үнэн болдог гэдгээр асуудал шийдэгдэж ганц намайг биш гэр бүл үр хүүхдийг минь, үүсгэн байгуулсан компанийн хамт олон, үнэнч хамтран зүтгэгчдийг минь давхар давхар хохироож хэлмэгдүүлэх вий гэсэн айдсаа гэтлэх хүчийг Ерөнхийлөгч танаас хайж энэхүү захидлыг бичиж буйг минь та ойлгоорой. Эрхэм Ерөнхийлөгч өө, та монгол түмний эв нэгдлийг эрхэмлэгч, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө сэтгэл зүрхээ чилээн буй төрийн тэргүүнийхээ хувьд хууль цааз, шударга ёсыг хүндэтгэдэг жирийн иргэн миний болоод бусад олон хүний хувьд итгэл алдарсан, эргэлзэж тээнэгэлзсэн, хардаж сэрдсэн энэ хэргийг анхааралдаа авч, ээдрээ зангилааг тайлахад хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү.

Таныг хүндэтгэн ёсолсон

Монгол Улсын иргэн Гэрэл овогт Хүрлээгийн

АНХБАЯР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button