Зүүн бүсийн марш тактикийн тэмцээн боллоо

чиг үүрэг бүхий байгууллагууд болох Зэвсэгт хүчний анги салбарууд, цагдаа дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, хилийн цэргийн анги отрядууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын хэлтэс зэрэг байгууллагуудын алба хаагч нарын дунд Марш тактикийн тэмцээн болж өнгөрлөө.
Тэмцээнд 10км-н зайд инженерийн саад, буудлага, гранат шидэх, байршил зүй тогтоох, хими гэсэн даалгавруудыг гүйцэтгэсэн бөгөөд тэмцээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг дахь тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 13-н баг оролцлоо.
Тэмцээний тэргүүн байранд нийлбэр дүнгээр хурандаа С.Нэргүй захирагчтай ЗХ-ний 327-р ангийн 1-р салаа, орсон бол 2-р байранд мөн ЗХ-ний 327-р ангийн 2-р салаа орсон юм. Харин 3-р байрыг Хурандаа Жамсрандорж захирагчтай Хэнтий аймгийн Дадал сумын хилийн 0287-р ангийн салаа эзэллээ. Тэмцээнд шалгарсан багуудыг аймгийн Засаг дарга, Хэрлэн сумын Засаг дарга, НАА ХХК-н зүгээс мөнгөн шагналаар шагнасан юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн