Шүүгчдийн хорооны тэргүүн улиран сонгогдлоо

дэргэдэх шүүгчдийн салбар хороо хуралдлаа.

Тус хурлаар Улсын Дээд шүүхийн шүүгч Т.Уранцэцэгийг Улсын дээд шүүхийн шүүгчдийн хорооны тэргүүнээр улируулан сонгож, удирдах зөвлөлийн гишүүнээр Улсын Дээд шүүхийн шүүгч А.Доржготов, Д.Мөнхтуяаг, тус хорооны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах шинжээч Н.Нямдавааг тус тус сонгосон юм.

Монголын Шүүгчдийн холбоо төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа өнгөрөгч хоёрдугаар сард дуусгавар болсон учир нэр дэвшигчийг шүүгчийн салбар хороодоос санал болгосны дагуу нийт шүүгчдийн дунд цахимаар сонгууль явуулж ийнхүү шийдвэрлэжээ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button