ШӨХТГ нислэг үйлдэж буй онгоцнуудыг шалгана

агаарын тээврийн онгоц сураггүй алга болоод байгаа нь хэрэглэгчийн сэтгэл зүйд нөлөөлж, агаарын хөлгөөр аюулгүй зорчих итгэл алдах нөхцөл байдал үүсээд байгаа билээ.
Иймээс Монгол улсын иргэний агаарын тээвэрт ашиглагдаж байгаа болон манай улсад нислэг үйлддэг олон улсын 4 авиа компанийн хөлөг онгоцны тоо, төрөл, хүчин чадал, насжилт, нислэгт тэнцэх үзүүлэлтүүдийн биелэлт, ээлжит үзлэг шалгалтанд хамрагдсан байдал, аюулгүй ажиллагааны шаардлага хангаж байгаа байдал болон шаардлагатай бусад мэдээллийг энэ сарын 20-ны дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргаж өгөхийг ИНЕГ-аас хүссэн байна.
Уг холбогдох мэдээлэл ирсний дараа тус газраас Монголын иргэний агаарын тээврийн өнөөгийн нөхцөл байдал ямархуу байгаа талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх болно.
С.Саранзаяа
Оллоо.мн