Хачирхалтай хариулт

хичээллэж сонирхогчдын ахмадын тэмцээнд орохоор бэлтгэж байгаа, толинд өөрийгөө хараад ямар царай муутай юм бэ гэж боддог тухайгаа, гар утасных нь дэлгэцэн дээр ач охиных нь зураг байдаг, нэг цүнхээ хоёр, гурван жил барьдаг, багадаа шар муур хочтой байсан гэх зэргээр олон асуултад сонирхолтой хариулт өгсөн юм.
Харин нэвтрүүлгийн тун хачирхалтай хариулт нь сэтгүүлч түүнээс Манай нэвтрүүлэгт оролцоод хэр сандрав хэмээн асуухад эрхэм гишүүн Би өмнө нь телевизийн нэвтрүүлэгт орохдоо юуны талаар ярилцахаа лавлаад, ярих болон төсгөлийн үгээ бэлддэг. Ялангуяа тамхины хяналтын тухай хуулийн талаар ярилцлага өгөхдөө огт сандардаггүй.
Харин танай нэвтрүүлэгт орохдоо их сандарлаа. Зүрх цохилоод байна гэсэн юм. Тэгэхээр Л.Эрдэнэчимэг гишүүний зүрх энгийн үед огт цохилдоггүй. Харин сандарч тэвдсэн үедээ цохилдог бололтой. Хөөрхий эх орныхоо төлөө зүтгэж яваа улстөрчийн эрүүл мэнд ээ гэж.