Монгол Улс бүс нутгийн хүнсний бааз, загвар улс болох боломжтой

байгууллагын Ази, Hомхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хуралд оролцож үг хэллээ. Тэрээр Өнөөдөр дэлхий дахин Монгол Улсыг уул уурхайд тулгуурласан, эдийн засгийн өсөлт өндөртэй орон гэж харж байгаа. Гэвч Монголчуудын хувьд ганц уул уурхай биш хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй, газар тарианлангын салбарт өсөн хөгжих, өргөн их боломж байна.

Өсөн нэмэгдэж буй дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг аюулгүй, тэжээллэг, органик хүнсээр хангахад Монгол оронд хангалттай нөөц бололцоо байгаа.

Монгол улсыг 2,8 сая хүн амтай, 43 сая мал сүрэгтэй хүнсний нөөц ихтэй орон гэж үздэг. Хэрэв бид мянга мянган жилийн гайхамшигт түүхтэй малч ухаанаа орчин үеийн дэлхийн дэвшилтэй уялдуулан хөгжүүлж чадвал экологийн хамгийн цэвэр орчинд өсөж үржсэн органик хүнс экспортлогч, бүсийн хүнсний бааз, загвар улс орон болох боломжтой гэж хэллээ.

Бага хуралд Ази, Номхон далайн бүсийн 40 орны төлөөлөгч, түүний дотор хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд, дэд сайд нар хүрэлцэн ирснээс гадна НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано да Силва оролцож байгаа юм.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button