Энэ онд 11 хорооны барилгыг сэргээгдэх эрчим хүчээр хангана

алслагдмал хорооны цогцолбор барилгыг сэргээгдэх эрчим хүчээр хангахад зориулж 2014 онд нийслэлийн төсвөөс 1 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулна.
Нийт 11 хорооны цогцолбор барилга дээр хэрэгжих уг хөрөнгө оруулалтын ажлыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж байгаа бөгөөд тендерийг 03 сарын 10-ний өдөр зарласан байна.
Нарны эрчим хүч, нарны вакум коллекторын эх үүсвэртэйгээр хороодын цогцолбор барилгыг эрчим хүчээр хангах шаардлага тавьж байгаа бөгөөд дулаан хангамж болон хэрэглээний халуун усыг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэх нь агаарын бохирдлыг бууруулах давхар ач холбогдолтой ажил болох юм.
П.УНДРАМ
Оллоо.мн