Улаанбаатарт 4-6 градус дулаан байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт 11 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 7-12 градус, Онон, Улз, Халх голын сав газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Дорнод, Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор 7-12 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.