Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч иргэдийн амьжиргаанд нэмэр болсонгүй

хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Харин энэхүү шийдвэрт нь хувийн хэвшилд ажиллаж буй хөөрхий иргэд чирэгддэг нь нууц биш.

Тиймээс л тэд үргэлж гомдоллож цалин хангамжаа сайжруулах тухай санал гаргадаг. Гэхдээ одоо хувийн хэвшлийн нэгэн байгууллагад үйлчлэгч хийсэн ч 200 мянган төгрөгнөөс дээгүүр цалин авна. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бус хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг нэмэх зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм.

Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг 1.1 сая хүн бий гэсэн мэдээлэл бий. Үүний 140-150 мянга нь төрийн албан хаагч, үлдсэн 800-гаад мянган хүн нь хувийн хэвшилд ажилладаг. Ингээд бодохоор 800 мянган ажилчны ердөө 6000 нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гээд бодохоор Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэр ажиллах хүчинд төдийлөн эерэг нөлөө үзүүлэхгүй нь харагдаж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүмүүс бол орцны жижүүр, туслах малчин гэх мэт нарийн ур чадвар шаарддаггүй ажил байдаг. Харин манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг 6000 хүн байгааг дээр дурдсан.

Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх нь хувийн хэвшлийнхэнд болон төрийн албан хаагчдад төдийлөн хамаарахгүй нь ойлгомжтой болж байна. Ингэж нэмэгдсэн ч ард иргэдийн амьдрал ядуу тарчиг, өнөө маргаашаа аргацаасан хэвээр байна.Ажил олгогч эздийн холбооны мэдээлснээр Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхний цалингийн дундаж хэмжээ 250 мянган төгрөг байдаг гэнэ. Энэ нь шинэчлэгдсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 60 гаруй мянган төгрөгөөр их байгаа юм.

Харин дунджаар 300-400 мянган төгрөгийн цалин авдаг хүн цалингаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоолгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалаа төлдөг ажилчид өдгөө олон. Ажил олгогчдодоо ч ашигтай тул хөдөлмөрийн гэрээгээ хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээгээр бодож байгуулдаг. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр нийгмийн даатгалын санд төвлөрөх мөнгөн орлого өсөхөөс өөр дэвшил байхгүй байгаа нь харагдаж байна.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button