Улсын хэмжээнд 1,2 сая мал төллөжээ

төл хүлээн авах ажилд ихээхэн бэрхшээл учруулдаг. Хавар хамгийн эгзэгтэй, хамгийн тогтворгүй улирал байдаг. Одоогийн байдлаар мал төллөлт бүх аймагт жигдэрсэн. Энэ жил улсын хэмжээнд нийт 15.2 сая хээлтэгч мал төллөнө гэсэн урьдчилгаа таамаг гарсан.
Үүнээс 1.2 сая мал төллөж, гарсан төл эсэн мэнд бойжиж байна. Хаваржилт олон жилийн дунджаас харьцангуй сайхан болох төлөвтэй байгаа. Цаг агаарын байдал энэ хэвээрээ үргэлжилбэл 15.2 сая төл мал эсэн мэнд хүлээн авч, бойжуулах бүрэн боломжтой байгаа талаар Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг мэдэгдсэн.
Харин энэ жил 9.6 мянган мал хорогдсон байна. Хаврын тарчиг саруудад салхи шуурга, байгалийн гэнэтийн үзэгдэл тохиохгүй бол малын хорогдол багатай, төл сайн бойжно гэж тооцоолж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 20 гэхэд мал төллөж дуусна хэмээлээ.
С.Саранзаяа
Оллоо.мн