Барилгын салбар ашигтай учраас л тэд зүтгэсээр …

хаалга татаад багагүй хугацааг өнгөрүүлсэн. Түүнийг бусдыг залилсан, онц их хэмжээний хохирол учруулсан хэмээж олны анхааралд оруулсан. Г.Буяндорж энэ хэргийн талаар хэвлэл мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй. Харин түүний эхнэр МУГЖ Т.Ариунаа Манай нөхөр хохирогч хэмээн зарласан. Хуулийн дагуу ажлаа хийж явсан хунийг гүтгэж, хэрэгтэн болгож, аавын хаалга татуулсанд тэрбээр гомдож, нулимстай үгээ хэвлэлээр хэдэнтээ дайсан. Гэсэн ч тусыг эс олсон гэхэд болно. Түүний хувьд мэдээж олон жил ханилсан ханиа буруутгахгүй нь мэдээж.
Гэсэн ч С.Билэгт гэх эмэгтэй Г.Буяндорж намайг залилсан. Миний хувьд тэдний гэр бүлд тус болж байсан уу гэхээс ус болж байгаагүй гэх мэт худал үнэн нь мэдэгдэхгүй зүйлийг ярьж, асуудлыг хөврүүлсээр. Сүүлдээ Г.Буяндорж батлан даалтаар гарч, С.Билэгтийг залилангийн хэргээр шалгаж эхэллээ гэх болсон. Гэсэн ч түүний өмгөөлөгч нар саяхан мэдээлэл хийж, бүх зүйлийг үгүйсгэсэн. Гэхдээ хэргийн шийдэл юу болж байгаа талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй.
Сүүлийн жилүүдэд барилгын салбартай холбоотой сайн муу мэдээлэл ар араасаа эцэс төгсгөлгүй хөвөрсөөр. Бүр сүүлдээ энэ салбарыг чөтгөр шүгэлсэн хэмээн егөөдсөн. Мөнгөний үнэр авч улайрсан эрхмүүд өөрөө л болж байвал бусад нь хамаагүй мэтээр аашилж ирсэн учраас ийн хэлсэн ч байж болох. Дээрх хэргээс харахад ч мөнгөнд улайрсан нь мэдээж. Энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаа хүмүүсийн халаас зузаарч, ашигтай байгаа учраас л тэд ийн маргалдаж мэтгэлцэж байгаа биз. Өндөг шиг өөгүй хүн байдаггүйтэй адил тэд өөрсдийгөө хамгаалж, өөгүй харагдах гэсэн ч нэгийгээ шоронд суулгаж, нөгөө нь цагдаагийн газраас салахгүй зууралдсаар. Улс орон хөгжихийн хэрээр бид монгол гэрээ голж байшин бараадаж байгаа нь үнэн. Мэдээж хүн бүхэн тохилог сайхан орон сууцанд амьдрах хүсэлтэй. Гэтэл иргэдийн энэ хүсэл дээр дөрөөлсөн тэд хэн нэгийгээ хэрэгтэн болгож, нөгөө талаар энэ салбарт төрийн зөв бодлого үгүйлэгдэж байгааг илтгэх.
Өнөөдөр хэн эрх мэдэлтэй өндөр албан тушаалтай байна. Түүнд наалдаж, өөрийн бизнесийг хөгжүүлэх нэгэн байхад албан тушаалаа ашиглан иргэдийг хохироох ч нэгэн байна. Үүнийг иргэд хичнээн эсэргүүцсэн ч мөнгөтэй хүн л дийлж, хаа дуртай газраа барилга барьж, өөрсдөө хөлжиж сууна. Дээрх хоёр эрхмийн хувьд ч энэ жишгээр явсан байж ч болох. Аль эсвэл өөрсдийн хүч хөдөлмөрөө шингээж нэг комиани байгууллаа гэсэн ч өөр хүнд алдах дээрээ тулаад шүүхэд уулзсан ч байж болох. Хэнийх нь зөв бурууг тогтоогоогүй байгаа ч ашигтай ажиллаж байгаа учраас л хэн хэндээ бизнесээ алдахгүй гэсэндээ ингэж зүтгэж байж ч болох. Тэд компанитай үлдэж байвал болллоо гэж аашилж байгааг юу гэж ойлгох вэ. Тийм болохоор л энэ салбар зөв гольдиролдоо орж чадахгүй тарчилж хэн бүхний амны бай болж буй мэт.