Андуудаа одонгоо зүүцгээ хүндэтгэлийн цэнгүүн боллоо

дүүргийнхээ чөлөөнд гарсан генералууд болон офицер, ахлагч нарт хүндэтгэл үзүүллээ. Андуудаа одонгоо зүүцгээ хүндэтгэлийн цэнгүүнд Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Батцогт, Т.Баясах, Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг, Цэргийн штабын дарга Ч.Цог, ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Бөхийн өргөөнд хүрэлцэн ирсэн 3000 гаруй дайчинд зориулсан Андуудаа одонгоо зүүцгээ хүндэтгэлийн цэнгүүнийг Ерөнхий зориулалтын цэргийн командлалын командлагч, бригадын генерал Р.Сүхбат нээж үг хэлсэн. БХЯ, ЗХЖШ болон дүүргийн удирдлагууд цэнгүүний нээлтийн дараа чөлөөнд гарсан 10 генералд хүндэтгэл үзүүлэн, бэлэг дурсгалын зүйлс гардуулсан юм. Харин 50 офицер, ахлагчид дүүргийн Засаг даргын гарын бэлгийг өгсөн аж.
Хүндэтгэлийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн дайчидад Ардын жүжигчин Ө.Баярмагнай Дэлхийд данстай Монгол цэрэг, УГЖ Н.Чулуунхүү Халагдах цэргийн вальс, МУГЖ Н.Туул Амрагийн дуу, С.Ганчимэг Чамайг үдье, Н.Батбаяр Хардал бээсийн унага дуугаараа мэндчилсэн юм. Мөн Андуудаа одонгоо зүүцгээ цэнгүүнд СТА Ц.Баттөр, А.Батбаатар, Ч.Баярмаа болон ЦДБЭЧ-ын найрал дуучид, БХИС-ийн Соёмбо цэнгээнт бүжгийн хамтлаг, ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн хөгжимчид ирж мэндчилгээ дэвшүүлжээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн