Халхголын ялалтын цом 2014 яруу найргийн уралдаан болно

энх тайван, эв нэгдлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Дорнод аймаг, Домогт Халхын гол нутгийн нэрээр нэрлэгдэх урлагийн шилдэг бүтээл туурвих явдлыг хөхүүлэн дэмжих зорилгоор Халхголын ялалтын цом 2014 яруу найргийн бүтээлийн үндэсний хэмжээний наадмыг Батлан хамгаалах яам, Соёл спорт аялал жуулчлалын яам, Монголын Зохиолчдын эвлэл, аймгийн ЗДТГ, Утга зохиолын нэгдлээс зарласан байна.
Уг тэмцээнд ирсэн бүтээлүүдийг 6-р сарын 18-ны дотор шалгаруулах юм. Наадамд оролцсон шилдэг бүтээлийг орос монгол хэл дээр хэвлэгдэх Халхголын 75-н жилийн ойд зориулсан Цэрэг эх орны сэдэвт яруу найргийн номонд нийтлэх юм байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн