Бүтээн байгуулалт ба хөрөнгө оруулалт

үнэлгээ авч байсан ч хөрөнгө оруулалтыг эдийн засгийн үр ашигггүй төсөлд тодлорхой бодлогогүйгээр зарцууллаа гэх шүүмжийг хүртсэн. Мөн стратегигүй, судалгаагүй төслүүдэд мөнгө их зарлаа гэх яриа ч гарсан.

Тэгвэл энэ жил хийгдэх бүтээн байгуулалтад шүүмж бага дагуулж, эдийн засгийн үр нөлөө ихтэй алсдаа улс эх оронд хөгжлийн тулгуур болох бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийхийг эдийн засагчдаас эхлээд улс төрийн хүрээнийхэн сануулсаар байна.

Манай улсад бүтээн байгуулалтын томоохон төслүүд удахгүй хэрэгжиж эхэлнэ. Зарим нь өнгөрсөн жилүүдэд эхэлсэн ч хөрөнгө оруулалтын орчин муугаас жил дамнан удааширсэн төслүүд их байна.

Нийслэлд гэхэд л хэд хэдэн том төсөл бэлтгэл шатандаа ороод буй. ТЭЦ-5, Улаанбааатр метро, Хөшигтийн хөндийд баригдах шинэ нисэх онгоцны буудал, аж үйлдвэрүүд, ганга, зэсийн үйлдвэр, нүүрс, газрын тос боловсруулах үйлдвэрүүд гэх мэт.

Эрчим хүчний салбарт гэхэд л ТЭЦ-5-ын төслөөс эхлээд нэрлэж болох. Уг төслийн тендер хоёр ч удаа удаа зарлагдаж, сүүлийнх нь өнгөрсөн жил зарлагдсан.

Төсөл одоо хэр нь гэрээний шатандаа явж байна. Уул нь энэ төсөл дөрвөн жилийн өмнө гараанаас гарсан ч гэрээ, тендрийн шатнаас ахилгүйгээр өнөөдөртэй золгоод буй.

Энэ мэт бүтээн байгуулалтын төслүүд ажил хэрэг болохгүй удаашралтай байгааг төслүүдийг хөдөлгөх хүч болсон хөрөнгө оруулалттай холбон тайлбарлагчид олон байна.

Учир нь хөрөнгө оруулалтын тухай хууль өнгөрсөн жил батлагдсан ч хэрэгжүүлэх журам нь тодорхойгүй байсаар өнгөрсөн долоо хоногт гарлаа. Хэдийгээр одооноос томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хуулиараа шийдвэрлэх боломжтой болсон ч энэ хугацаанд алдсан цаг хугацааг хэн хэрхэн нөхөх вэ.

Хөрөнгө оруулалт нь зогсонги байдалд орж, холбоглох журам заалтыг тодорхой болгож, бүтээн байгуулалтыг уях бус хэрэгжүүлэх, дахин дахин тендер зарлах бус, нэг хийхдээ дорвитой хөдөлдөг болмоор байна. ТЭЦ-5-ын бүтээн байгуулалтыг цаг алдалгүй шийдвэрлэж, гэрээний шатнаас нь ахиулж, хөрөнгө оруулалтын орчинг таатай болгомоор байна.

Энэ мэт хөрөнгө оруулалтын орчин тогтворгүйгээс болоод ТЭЦ-5-аас эхлээд олон том төслүүд зогсонги байдалтай байгаа билээ. Иймээс өнгөрсөн жилийн эдийн засгийн үр ашиггүй байдал дахин давтагдахгүй гэх баталгаа алга байна.

Аянга

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button