Эрх баригчид аа, Петрочайна-г номхруулаад өгөөч

төр дотоодын аж ахуйн нэгжүүдийнхээ ажилд хэт оролцоод /ойртоод/, гад­ны хө­рөнгө оруулалттай ком­па­ниу­даас хол гэхэд хэтэрхий хол бодлого явуулаад байх юм. Өөрсдийнхөө хөгжлийг хойш татаад, гадны бизнесийг хэ­тэрхий дэмжээд байгаа гэ­сэн үг л дээ. Засгийн газар хоо­рондын гэрээгээр орж ирсэн л бол өөрийн гэсэн вант улсаа бай­гуулах дайны хуяглаж, орон нутгийн засаг захиргааг үл хэрэгсэн Бид Засгийн газар хоорондын гэрээгээр орж ирсэн учраас доод шатны бай­гууллагууд бидэнд үг хэлэх эрх­гүй хэмээн том дуугардаг бай­дал газар авчээ.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж бай­гаад гал алдсан атлаа Онц­гой байдлын албаныханд Бид өөрс­дөө галаа унтраана, алд­вал харицлагаа өөрсдөө хү­лээ­нэ гэж хэлсэн Петро Чай­на Да­чин Тамсаг компани бус­даа­саа хамгийн даварсан нь. Пет­рочайнаг Монголд хэрхэн орж ирсэн, орж ирсэн хойноо хууль журмыг хэрхэн үл ойшоож байгааг нь харахаар БНХАУ манай эрх баригчдыг да­рамталдаг байх гэсэн бодол ч орж ирээд байдаг юм.

Тамсагийн сав газарт анх АНУ-ын Соко ойл гэж ком­пани хайгуул хийж, нөөц тог­тоосон байдаг. Хангалттай нөөц ил­рүүлсэн компани газрын тос боловсруулах үйлдвэр барих зөвшөөрөл хүсэхэд манай том­чууд зөвшөөрөөгүй. Одоо яриг­даад байгаа газрын тос боловс­руу­лах үйлдвэрийг тэр үед л барьчихаж болох байсан гэсэн үг шүү дээ. Гэтэл өгөөгүй. Уг нь нефть боловсруулаад бензин болгочихсон бол дотоодод за­раад ашигтай ажиллах боломж байж. Гэвч Монголын эрх ба­ригчид дэмжээгүй. Хачин бай­гаа биз дээ. Ингээд оронд нь Петрочайна орж ирэн Бү­тээг­дэ­хүүн хуваах гэрээ байгуулан ажил­лаж эхэлсэн түүхтэй. Бү­тээгдэхүүн хуваах гэрээнд заас­наар олборлосон бүх тос­ны 40 хувийг Петрочайна Да­чин Тамсаг компани үйлд­вэр­лэлийн зардал болгон авч үлдэх эрх­тэй. Үлдсэнийг нь гэрээний 8.3 дугаар зүйлд заасны дагуу хувааж авна. Гэрээний 8.3-т бүтээгдэхүүн хэрхэн хувааж авахыг зохицуулсан заалт бө­гөөд

1. Хуваах тосны үйлд­вэр­лэ­лийн өдрийн дундаж хэмжээ нь 50 мянган баррелиас бага бай­вал Монголын Засгийн га­зарт 35, гэрээлэгчид 65 хувь ног­доно.

2. Хуанлийн сарын ху­ваах тос­ны үйлдвэрлэлийн өд­рийн дундаж хэмжээ нь 50 001 бар­релиас 100 000 хүр­тэл бар­рель хүрсэн байвал Мон­голын Зас­гийн газарт 50, гэрээлэгчид 50 хувь ногдоно.

3. Хуан­лийн сарын хуваах тос­ны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэм­жээ нь 100 001 бар­релиас их байвал Монголын Засгийн га­зарт 60, гэрээлэгчид 40 хувь ног­доно гэж заасан байдаг. Дэн­дүү гэхэд дэндүү өгөөмөр гэ­­рээ. АНУ-ын компанид газ­рын тос боловсруулах үйлд­вэр барих зөвшөөрөл өгөө­гүй мөртлөө БНХАУ-тай бай­­гуулсан гэрээндээ Газрын тос боловсруулах үйлдвэр ба­рих гэсэн заалт оруулж өгсөн яв­­дал Монголын төр их гүрний ша­халтад автан Соко ойл-ыг шахан гаргасныг баталгаа. Гэтэл Петрочайна Дачин Тамсаг компани өнөөдөр Гэрээнд газ­рын тос боловсруулах үйлдвэр заа­вал барина гэсэн заалт байх­гүй гээд сууж байна. Тэд биднийг хульхиджээ. Хуль­хи­даад зогссонгүй бүр до­ром­жилж байна. Монголын хууль цаа­зыг уландаа гишгэсэн, үл тоосон байдад гаргаж байс­ныг нь тоочвол зай талбай хүрэл­цэх­гүй.

Давшилтыг няцаагаад сөрөг давшилт хийхийг хошин шо­гийнхон Сөрсөн базаа гэж нэр­лэсэн байсан. Тэгвэл Хя­тадын компани энэ аргыг олон жилийн турш Монголын төрд хэ­рэглэсээр байна.

Ерөнхий сайд Сү.Бат­болд 2011 онд Дорнод аймагт ажиллахаар ява­хад Ерөнхий сайд С.Батболд Петрочайнагийн ажилтай та­нилцахаар явлаа. Яаж будаа бол­гох бол гэсэн хүлээлт олон ний­тэд үүссэн. Гэтэл гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаард­саны хариуд Манай ил­рүүлсэн нөөцийн гуравны хоёрыг Монголын Засгийн га­зар баталж, гуравны нэ­гийг нь батлаагүй. Бүгдийг бат­лах­гүй бол хөрөнгө оруу­лалт орж ирэхэд саадтай бай­­гаа. Нөөцийн асууд­лыг бү­рэн шийдэхгүй бол манай ком­панийн үйл ажил­лагаанд нө­лөөлж байна гэсэн хариулт сон­соод буц­сан. Энэ уулзалтын үеэр Д.Од­баяр гишүүн Газрын тос олборлохоосоо өмнө газрын тос боловсруулах дунд оврын үйлдвэр, хатуу хучилттай зам барина гэсэн юу болов гэхэд үйлдвэрийн тухай асуудлыг ор тас орхиод Зам тээвэр, ба­рилга, хот байгуулалтын яам, Байгаль орчны яам асуудлыг шийдэж өгөхгүйгээс болсон гэж байх жишээтэй.

Хоёр жилийн дараа УИХ-ын дарга З.Энхболдыг ирэхэд зам, боловсруулах үйлдвэрийн аль аль нь байхгүй мөртлөө Хөрөнгө оруулалтаа нөхөх ху­гацаа урт, төслийн эдийн зас­гийн үр ашиг бага. Долоон жи­лийн хугацаанд үлэмж хэм­жээний хөрөнгө оруу­лалт хий­­сэн боловч нө­хөн тө­лөг­дөө­­гүй хөрөнгө оруу­лалтын хэм­­жээ 1.83 тэрбум ам.доллар болж байгаа. 2007 оноос хойш Гаалийн татвар, Нэмүү өрт­гийн албан татварын тухай хуульд удаа дараа нэмэлт, өөрч­лөлт оруулснаар газрын тос­ны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд ашиглаж буй тоног төхөөрөмж, бараа ма­те­риал, түүхий эд, сэлбэг хэ­рэг­сэл, шатахуун, ажилчдын хоол хүнс, ахуйн болон ху­вийн хэрэглээний бараа бү­тээг­­дэхүүнд татвар ногдуулах болсон. 2010 оноос гадаадаас оруулж ирсэн ажиллах хүчний тоогоор ажлын байранд төлбөр ногдуулах болсон. Ойрын үед Монгол Улсын Засгийн газар Газрын тосны тухай хууль болон Газрын тухай багц хуулиудад их хэмжээний татвар хураамж оногдуулах, ашигт тосны хувь болон рояалтийн хэмжээг өөрч­лөхөөр бэлдэж байна. Хэ­рэв эдгээр хуульд дээрх өөрчлөлт орвол компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болж, алдагдал хүлээхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтаа нөхөн олж чадахгүй байдал үүсэхээр байна гээд Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ сунгана гэж найдаж байна гэж сөрсөн базаа хийсэн. Мон­голд газрын тосны ком­пани байх ёстой, гэхдээ тэр нь заавал Петрочайна байх ал­ба­гүй. БНХАУ-ынх ч гэсэн хувийн өмчийн компани байж болно шүү дээ. Тэртэй тэргүй ма­найх стратегийн салбарт гад­ны улсын төрийн өмчит ком­панийг оруулахгүй байх бод­лого баримталж байгаа. Мон­гол хүн монгол газар шо­роон­доо эзэн нь байж яагаад бол­доггүй юм бэ.

Гарчигт энэ компанийн асууд­лыг Засгийн газрын хувь заяа, эрх баригчидтай холбосны учир нь МАН-ыг эрх барьж байх үеийн Засгийн газар, агент­лагийн эрх мэдэлтнүүд энэ компанийг ингэж давруул­сан­тай холбоотой юм. АМГ-ын дарга нар Петрочайна Да­чин Тамсаг-ийн олборлосон неф­тийн Монголд ногдох 24 хувийн нэг хувийг авдаг байсан нь тогтоогдож байсан ч удаатай. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт гэхэд л нөөц ашиг­ласны төлбөрийг үлэмж хэмжээгээр бууруулах хуулийн төсөл санаачлаад гүйж явсан гээд МАН-ын үед энэ компани түшмэдүүдийг үнэхээр атгаж байсан. Харин одоо бол МАН эрх баригч нам биш. Ардчилсан нам засгийн эрхэнд гарсан. МАН-ын үед дураараа авирлаж ард түмний зэвүүцлийг тө­рүүлсэн гадны компаниудтай ха­туухан ярьж чаддаг гэдгээ одоо үзүүлбэл иргэдийн итгэл улам батжих гээд байна. Ард тү­мэн хоёр намын ялгааг мэ­дэх­гүй. Урт хугацааны хөгж­лийн төлөвлөгөөг аажмаар хэ­рэгжүүлж зөв замаар явж байгааг гадарладаг нь ч цөөхөн. Харин аль нам нь ха­рийнх­ныг өөгшүүлээд, ард түм­нээ үл тоогоод байгааг бүгд ойлгоно. Тиймээс одоо хү­мүүсийн анхаарлыг татаж бай­гаа энэ асуудалд ард түмэнд таа­лагдсан шийдвэр гаргаач ээ, та нарт ч хэрэгтэй, бидэнд ч хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Хэрвээ ингэж чадвал Монгол Улс төртэй бол төртэй, тусгаар Тогтносон улс мөн юм байна. Асуудал зөвхөн эрх барьж байгаа намдаа л байж шүү дээ гэсэн итгэл ард түмэнд төрөх гээд байна. Ардчилсан нам Засгийн эрхийг авсны дараа л Иргэний нийгмийн байгууллагууд шүүх дээр анх удаа Петрочайнаг өвдөг шороодуулж, нөхөн төлбөр гаргуулж байсан шүү дээ. Одоо бататгах хэрэгтэй байна. Шоудаад ч хамаагүй, Петрочайнагаар замыг нь ба­риулж, нөхөн сэргээлтийг нь хийл­гээд, хуулиараа захираад үзүү­лээч.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button