Оюутан-цэрэг хөтөлбөрийн нээлтийн ёслолын ажиллагаа болов

ёслолын ажиллагаа өнөөдөр МУИС-ийн төв байрны дугуй танхимд болов. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны II улирал буюу дөрөвдүгээр сарын 1-нээс Оюутан-цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлэхээр болоод байгаа юм.
Ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, их, дээд сургуулиудын удирдлага, оюутны холбооны төлөөлөл оролцлоо. Арга хэмжээний эхэнд МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан 175 мянган оюутан залуусынхаа өмнөөс маргааш тохиох гэж буй Монгол цэргийн өдрийн баярын мэндийг цугларагсдад хүргэж, үлээвэр хөгжимд Төрийн дуулал эгшиглүүлэв. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгөх тухай 2013 оны 92 дугаар зарлигийг уншин сонордуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зарлигийг УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан нарт тус тус гардуулан өгөв.
Г.Уянга
оллоо.мн