Энрико Равелло Крым бидэнд жишээ боллоо

нутгийн цагаар 08.00 цагт үүдээ нээсэн бөгөөд 10.00 цагийн байдлаар ямар нэг саадгүй, чөлөөтэй явагдаж байсан аж. Олон улсын ажиглагчийн хувиар очоод байгаа Каталонын парламентч Энрико Равелло энэ талаар мэдээлсэн байна.

Сонирхолтой нь, Симферопольд ирсэн ажиглагчдын дунд Каталон, Шотланд зэрэг тусгаар тогтнох хүсэлтэй автономит улсын төлөөлөгчид олон байгаа аж. Тэдгээр төлөөлөгчид Крымд тогтох жишгээр өөрсдийнхөө асуудлыг тайван замаар шийдэх сонирхолтой байгаа юм. Ингээд Каталоны төлөөлөгч Энрико Равеллогийн ярилцлагыг хүргэж байна.

-Санал асуулга ямархуу болж байна, сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Барууны хэвлэлүүд Крымын нисэх онгоцны буудал, чухал объек­туудыг оросын зэвсэгт хүчин эзэлж авсан, иргэд нь автомат бууны аман дор саналаа өгч байгаа гэж харуулахыг хичээгээд байна. Тиймээс европчууд энэ мэдээлэлд итгээд байгаа юм. Би наашаа нисэх гээд онгоцны буудалд тасалбараа шалгуулж байхад нэг хүн Болгоомжтой л байгаарай даа. Тэнд дайн болж байгаа гэж хэлж байсан. Гэтэл энд ирээд хартал барууны хэвлэлд бичиж байгаа бүх мэдээлэл худлаа байна. Онгоцны буудалд нэг ч цэргүүд алга. Санал асуулга ч маш тайван, чөлөөтэй орчинд явагдаж байна. Санал авах нэг байран дээр бүртгэлтэй 2000 хүний 500 нь нээгдсэнээс хойш ганцхан цагийн дотор саналаа өгөхийг хараад гайхсан шүү.

-Крымын оросууд татар­ууд­ыгаа ад үзэж, ялгаварлаж байгаа талаарх мэдээллийг барууны хэвлэлүүд их бичиж байгаа энэ талаар юу хэлэх вэ?

-Би хүмүүстэй ярилцсан. Ийм байдал огт байгаагүй. Тэр ч байтугай хэсгийн хорооны ажиглагчдын бүрэлдэхүүнд татар бүсгүй сууж байхыг харсан. Тэгж ялгаварлан гадуурхана гэж байх уу.

-Каталон мужийн иргэд тусгаар тогтнох эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахыг олон жилийн турш мөрөөдөж байгаа. Мужийн найман сая хүн амын 40 гаруй хувь нь каталончууд байдаг?

-Өнөөдөр Крым бидэнд том жишээ болж өглөө. Ирэх арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Каталонд бүх зүйл тайван, ном журмаараа явагдаасай гэж маш их хүсч байна, яг л Крым шиг. Харамсалтай нь Испанид эрх баригчид нь илүү харгис, ардчиллыг үл тоосон байдаг л даа. Гэхдээ бид санал асуулгаа явуулахдаа л явуулна. Каталон, Испани ардчиллын зарчмаар тайван замаар сална гэж найдаж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button