Улаанбаатарт 0 градус дулаан байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт 7 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Бүх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 5-10 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.