Орхоа аймаг агаарын бохирлыг бууруулахад 850 сая төгрөг зарцуулна

эрдэмтэн, шинжээчид аймгийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрийг тогтоосон. Тодруулбал, 14600 өрх энгийн галлагаатай зуух хэрэглэдэг, 120 гаруй нам даралтын зуух, дулааны хоёр цахилгаан станц, 14800 гаруй авто машин хөдөлгөөнд оролцож агаар бохирдуулж байгаа гэж үзсэн.

Тиймээс энэ онд агаарын бохирдлыг бууруулахад 850 сая төгрөг зарцуулна. Гэр хорооллын айлуудыг сайжруулсан зуухаар хангахад 700 сая төгрөг зориулахаар болсон. Харин иргэд тень, шалны халаалт зэрэг цахилгаан халаагуурыг дэмжиж 2 тарифт тоолуур суурилуулах хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлдэг. Харамсалтай нь тус аймгийн Цахилгаан станцын хүчин чадал энэ төрлийн өөрчлөлт хийхэд бэлэн биш юм. Тиймээс өмнөдийн дэд өртөөний хүчин чадлыг нэмэх шаардлагатай. Үүнд 3 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Уг мөнгийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг Эрчим хүчний яаманд тавиад байгаа аж.

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button