Эрчим хүчний бүтээн байгуулалтын ажлын гэрээнд гарын үсэг зурлаа

салбарт хийгдэх бүтээн байгуулалтын найман ажлыг хэрэгжүүлэхэд бэлэн болж ЭХЯ, Монгол Улсын Хөгжлийн банк, аж гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Шинэчлэлийн Засгийн газрын Утаагүй Улаанбаатар, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, Орон сууцжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах үүднээс Эрчим хүчний яам нь 2014 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотод 300 Гкал хүчин чадалтай Амгалан дулааны станц, Дулааны Цахилгаан Станц -3 ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөл, Дулааны Цахилгаан Станц -4 ТӨХК-ийн 100 МВт-ын өргөтгөл, Дулааны Цахилгаан Станц -4 ТӨХК-ийн 210 МВт-ын дэд станц шинээр баригдаж байгаа ба цахилгааны суурилагдсан хүчин чадал 173 МВт, дулааны эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 588 Гкал –аар тус тус нэмэгдэх юм.
Гэрээнд гарын үсэг зурах үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, тус банкнаас санхүүжүүлж байгаа төслүүдээс эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажлууд шуурхай гүйцэтгэлтэй байгааг онцоллоо.
Одоогийн цахилгаан, дулааны шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар нь шинээр нэмэгдсэн эрчим хүчний ачааллыг дамжуулах, түгээхэд бүрэн хүрэлцэхгүй болох учир шинэ ажлуудыг цаг алдалгүйгээр хийх хариуцлагатай үүрэг гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд оногдож байгаа юм.Эрчим хүчний яамны захиалгаар эрчим хүчний салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд нь улс орны эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийг түргэтгэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, дулаан цахилгаанаар хэрэглэгчдийг найдвартай хангахад томоохон хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалтын ажил болох юм байна.
Гүйцэтгэгчээр Нью Прогресс ХХК; М-Си-Эс Интернэйшнл ХХК;Энергосервисмонтаж ХХК;Альянс-Тех ХХК болон Тэргүүн инвест ХХК-ийн түншлэл; Мегадэнки ХХК болон Смарт-Крафт ХХК-ийн түншлэл;БСД-Од ХХК;Гкал ХХК; Хасу мегаватт ХХК зэрэг үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түншлэлүүд оролцож байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн