Циркчид чуулганаа товлолоо

орон зай, байр шаардсан үзүүлбэрүүдээ хэрхэх зэрэг тулгамдсан асуудлаа хэлэлцэхээр Монголын циркчид чуулахаар болжээ. Чуулган энэ сарын 10-нд болох бөгөөд одоогоор хаана зохион байгуулахаа эцэслэн шийдээгүй гэнэ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг цирк, студи, продакшны багш, уран бүтээлчид, ахмад циркчид энэ арга хэмжээнд оролцохоос гадна орон нутагт ажиллаж байгаа жүжигчдээ ч урьжээ.
Циркчдэд хамгийн их бэрхшээл учруулж байгаа асуудал нь бэлтгэлийн байр, мэргэжлийн тоног төхөөрөмж юм. Тиймээс энэ асуудал чуулганы чухал сэдвийн нэг байх аж. Түүнчлэн Улсын цирк хувьчлагдсанаас хойш олон цирк, студи салбарлан гарсан ч мэргэжлийн ур чадвар нь илт буурч, Монголын үзэгчдэд чанартай тоглолт үзүүлж чадахгүй байгаа нь хэлэлцэх асуудал яах аргагүй мөн.
Г.Уянга
оллоо.мн