Төгрөгийн ханш 25 хувиар унасан байхад эдийн засаг хямраагүй гэж ярьсаар байх уу

Ийм л зүйл ярьдаг хүмүүс биднийг удирдан, чиглүүлж байна.

Өдөр ирэх тусам бидний худалдан авах чадвар муудаж, нүдэн дээр жижиг дунд бизнес эрхлэгчид хаалга барьж, томоохон ААН-үүд зардлаа хэмнэхийн тулд цомхотгол хийж ажилгүй иргэд гудамжаар хөглөрч байна. Үүнийг манай төр засгийн удирдлагууд өсөлттэй эдийн засаг иргэддээ найлдахгүй байна гэж тайлбарлаж байна.

Товчхондоо бид өмнө байгаагүй өртэй, ханш нь суларсан төгрөгтэй, төсөв болоод гадаад худалдааны алдагдалтайгаар 2014 оныг угтсан учраас хямрахгүй гээд ч яахав.

Гэтэл бид хямраагүй, багахан хүндрэл байна, үүнийг даваад гоё болчихно гэж яриад байгаа төр засгийн удирдлагуудыг хараад гайхах юм. Эсвэл эдийн засгийн тэр өсөлт нь тэдэнд наалдаж, ард иргэд бидэнд дарамт учруулж байгаа юм болов уу. Сүүлдээ ч тэд нэг амьдралтай ард иргэд өөр амьдралтай гэдэг үгтэй санал нэгдээд эхэллээ.

Ер нь аль ч улс орны эдийн засаг хэр байгааг харахыг хүсвэл үндэсний мөнгөн тэмдэгт нь валюттай харилцаж байгаа чансааг нь авч үзэхэд хангалттай. Тэгвэл манай төгрөгийн ханш нэг хүрэхгүй жилийн дотор 25 хувиар суларчээ. Үүнийг эдийн засгийн хямрал гэхгүй бол өөр юуг эдийн засгийн хямрал гэх вэ дээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хямралын шалтгаан маш гүнзгий хэмээн оношилжээ. Тэгвэл энэ өвчнийг хэрхэн эмчлэх вэ?

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button