Барилгын тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулна

асуудал хэд хэдэн гарсан нь тус салбарынхны хувьд хүндхэн цохилт болсоор байна.

Жилээс жилд барилгын салбарт гарч буй осолын тоо буурсан гэдэг мэдээтэй ч өнөөдөр мөн л хангалтгүй байгааг холбогдох албаныхан хэлж байна. Тодруулж хэлбэл нийслэлд жил болгон 600 гаруй барилга шинээр баригдаж байна. Харин барилгынхны аюулгүй ажиллагааг дагаж мөрдөх байдал 60,4 хувьтай байгаа нь тийм ч хангалттай тоо биш юм.

Холбогдох албаныхны хэлж байгаагаар барилгын салбарт мөрдөгдөж байгаа Барилгын тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулаад явж байгаа гэнэ. Ингэж чадвал хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал гэдгийг салбарынхан нь онцолсон. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиар тухайн барилгын төсөвт өртөгийн 0,1 хувийг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулдаг байна.

Тэгвэл үүнийг 0,5 хувь болгохоор төсөлд тусгаж байгаа гээд энэ салбарт нааштай байж болох хуулийн заалтуудыг төсөлдөө тусгаж өгчээ. Дэлхийн жишигт нийцсэн стандарт нормыг энэ салбарт мөрдүүлдэг болоход багагүй хугацаа шаардагдана. Гэсэн хэдий ч барилгачиддаа сургалтуудыг зохион байгуулж, хууль эрх зүйн орчныг тодорхой болгож байгаа гээд энэ салбарт өгүүлэгдэж байгаа асуудлууд эхнээсээ цэгцэрч эхэлжээ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button