Хаврын чуулганаас юу хүлээж байна вэ

хэлэлцэхээр төлөвлөж байсан.

Харин дээрх асуудлуудыг өнөөдрөөс эхлэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхлэнэ. Ямартай ч хаврын чуулган эхлэхтэй холбогдуулж өнгөрсөн сарын сүүлчээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хэлэлцэх асуудлыг тогтжээ. Ингэхдээ эхний ээлжинд УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг тэргүүнд ээлжинд хэлэлцэж, батлахаар шийдвэрлэсэн байна.

Өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлсэн нийт 85 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн 30 төсөл, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хийсэн болон хэлэлцэж эхлээгүй 55 төсөл байгаа аж.

Хаврын чуулганы хэлэлцэх асуудлуудаас олны анхаарлыг татаж байгаа хууль бол Өршөөлийн тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл гээд хүмүүсийн анхаарлыг татаж байгаа асуудлууд бий. Мөн энэ удаагийн чуулганаар хууль зүйн салбараас нэлээд хэд хэдэн бодлогын чанартай даацтай хуулиуд орж ирэхээр болоод байгаа. Энэ бол Х.Тэмүүжин сайдын Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж байгаа ажлуудын нэг юм.

Ямартай ч энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс дараах байдлаар тогтоожээ.

1.УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл.

2.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлт.

3.Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл.

4.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэх.

5.Соёлын өвийг хамгаалах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд анхны хэлэлцүүлэг.

УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ тэдгээрийн биелэлт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга

5.УИХ-ын гишүүн С.Батболдоос Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан асуулга.

6.УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Агаарын бохирдлоос шалтгаалж хүний эрүүл мэнд, эхийн урагт хэрхэн нөлөөлж байгаа түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар хийж буй ажлын талаар Эрүүл мэндийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөөд байна.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button