Хорио цээрийг цуцаллаа

тархалт зогссон тул Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэрэх, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумын нутагт тогтоосон хорио цээрийн онцгой дэглэм, Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дэлгэрхаан, Дорноговь аймгийн Өргөн, Сайхандулаан сумдын нутагт тогтоосон хязгаарлалтын дэглэм болон тус аймгуудын төрийн захиргааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүдээс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа.
Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт сумдад тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг орон нутгийн онцлогт тохируулан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зохих зэрэгт шилжүүлэн ажиллахыг аймгийн Засаг дарга П.Ганхуягт даалгалаа.
С.Саранзаяа
Оллоо.мн