Алтайн Хүдэрт ачааны автомашин онхолдов

ажлын шаардлага, хяналтгүйн улмаас үүдэн байнга осол аваар гаргасаар ирсэн.
Төмрийн хүдэр олборлох нэрээр байгаль орчныг сүйтгэж байгаа талаар нутгийн иргэд болон тэдний компанийн ажилчдын төлөөлөл дунд багагүй маргаан дэгдэж байсан удаатай.Үүгээр ч барахгүй Алтайн хүдэр компанийн баяжуулах үйлдвэрт хүний амь эрсдэж түүнийгээ нуун дарагдуулж байна хэмээн хэвлэл мэдээллээр ч гардаг.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр дахин осол гарчээ. Тодруулбал, Таянуурын уурхайгаас Бургастайн боомт руу төмрийн хүдэр зөөдөг том оврын ачааны автомашин онхолдсон байна. Одоогоор Говь-Алтай аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн осол гарсан газрыг хамгаалалтад авсан бөгөөд хүний амь нас эрдсэн талаар мэдээлээгүй мөн хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй байна.
Тус ачааны автомашин нь Алтайн Хүдэр компанитай гэрээгээр ажилладаг нэгэн компанийн эзэмшлийнх бөгөөд аюулгүй ажиллагааны техник хэрэгслийг бүрэн хангаагүй байсан гэх таамгыг тус аймгийн цагдаагийн газрынхан дэвшүүлээд байна. Учир нь техникийн шаардлага хангахгүй техник төхөөрөмж их байгаа талаар аймгийн Мэргэжлийн хяналтаас удаа дараа албан бичиг явуулж зөрчил дутагдлаа арилгахыг сануулдаг аж.
С.Сонор
Оллоо.мн