Хорих ангиудад хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаад шалгалт хийв

, Амгалан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Хэрэмт цамхаг Улсын төсөвт үйлдвэрийн газруудад харуул хамгаалалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан журмуудаар тогтоосон стандартын дагуу зохион байгуулсан эсэх, түүнд хэрхэн хяналт тавьж байгаа байдлыг шалгажээ.
Шалгалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хууль зүй Дотоод хэргийн сайдын 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 51 тоот тушаалаар батлагдсан Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/76 тоот тушаалаар батлагдсан Хорих ангийн дотоод журам зэрэг болон бусад хууль, тогтоомжуудын заалтуудыг нэг мөр хэрэгжүүлээгүй зөрчлүүд илэрсэн байна.
Шалгалтын дүнг дүүргийн прокурорт болон хорих ангиудын бие бүрэлдэхүүнд танилцуулж шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлуудлыг арилгуулах, ял эдлүүлэх ажлын чанар, үр нөлөөг сайжруулах, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авхуулахаар прокурорын шаардлага хүргүүлж, шаардлагын мөрөөр авсан арга хэмжээтэй эргэн танилцахаар шийдвэрлэсэн байна.
Ами
Оллоо.мн