Хуулийн байгууллагын нэгдсэн бодлого орон нутаг хэрхэн хэрэгжиж байгааг шалгалаа

шүүх эрх мэдлийн болон хуулийн байгууллагуудын баримталж буй нэгдсэн бодлого, чиглэл зорилт, өөрчлөлт шинэчлэлт төв, орон нутгийн хуулийн байгууллагад хэрхэн хэрэгжиж байгааг шалгах ажлын хэсгийнхэн Дорнод аймагт ажилласан байна.

Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн газраас ирсэн ажлын хэсгийнхэн Дорнод аймагт 2014 оны 04 сарын 3,4-ний өдрүүдэд тус аймагт ажилласан бөгөөд шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч болон бусад төр захиргааны ажилтнуудад мэдээлэл өгч, албан хаагчдын санал хүсэлтийг сонсож орон нутагт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг харилцан ярилцаж, нэгдсэн ойлголтонд хүрэх зорилготой хамтарсан зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж ажилласан байна.

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button