Зөвшөөрөлгүй газар барилга барьвал засаг даргад нь хариуцлага тооцно

дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтаар олгоно.

Хэрвээ энэ заалтыг зөрчвөл нийслэлийн Засаг даргыг албан тушаалаас нь огцоруулах үндэслэл болно гэж заасан байна. Барилга эхлүүлэх зөвшөөрлийг олгох хугацааг 14 хоногт багтаан шийдвэрлэхээр тусгажээ. Мөн энэхүү журамд иргэдийн оролцоог хангах асуудлыг нарийн тусгасан байна.

Тухайлбал орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс 90 метр байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс санал авч, саналаа өгсөн иргэдийн 70 хувь нь зөвшөөрсөн тохилдолд барилга барих зөвшөөрөл олгохоор тусгасан байна.

Журмыг барилга угсралтын ажил эхлэхээс өмнө эцэслэн болвсруулж, батлуулах шаадлагатай байгаа юм байна. Хуралдааны үеэр Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Нацагдорж, журам батлагдтал барилга угсралтын үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрлийг түр хугацаанд зогсоосон гэж хэллээ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button