Багануур энержи корпораци утааг бууруулна гэв үү

Тус компани Багануурын уурхайгаас жилд 4.2 сая тонн нүүрс худалдан авч, 465 мянган тонн дизелийн түлш, 90 мянган тонн бензин, 100 мянган тонн шингэрүүлсэн хий гаргах үйлдвэр барих аж. 100 мянган тонн шингэрүүлсэн хий нь гэр хорооллын тэн хагасыг хангахад хүрэлцэх гэнэ.

Тиймээс Багануур энержи корпораци-ынхан Улаанбаатарын утааг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Үйлдвэрээ байгуулах ТЭЗҮ-ээ Канадын Hatch, Хятадын HQCEC компаниар хийлгэжээ. Тус компани нүүрс хийжүүлэх технологийг дөрвөн жил судалснаар дизелийн түлш, шингэрүүлсэн хий үйлдвэрлэх технологийг сонгох нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзсэн гэнэ.

Энэ төсөл нь ТЭЗҮ-ээс гадна байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээ батлуулжээ. Одоогоор үйлдвэрийн нарийвчилсан зураг төсөл гаргах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдлийг олохоор ажиллаж байгаа аж. Үйлдвэрээ барихад хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн. Төслийн бэлтгэл үе шат дараа жил дуусаж, бүтээн байгуулалт эхэлнэ.

Бүтээн байгуулалтын үе шат дөрвөн жил үргэлжилнэ гэж Багануур энержи корпораци-ынхан тооцжээ.

Дашрамд дурдахад, дөрвөн компани нүүрснээс шатахуун гаргах төсөл хэрэгжүүлж буй ч МАК, Багануур энержи корпораци л үйлдвэр барих ТЭЗҮ-ээ боловсруулж, Засгийн газраас зөвшөөрөл аваад байгаа юм байна.

Жил бүр засгийн газраас утаа бууруулах нэрийдлээр өч төчнөөн зардал гаргадаг ч утааны хувь хэмжээ өссөн үү гэхээс буурсан зүйлгүй байгаа энэ үед ахин утааны эсрэг арга хэмжээг авахаар болж.Харин эцсийн үр дүн хэрхэн гарахыг цаг хугацаа харуулах биз ээ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button