Г.Уянга сандалтай жагсаал хийнэ

жагсаал хийдэг моодыг МАН дэлгэрүүлснээс хойш, салаавч гаргах жагсаал, брэндийн хувцсаар гангарч ирээд талбайд жагсах, ганцаараа цайны цагаар жагсах, төв талбай дээр хэвтэх, ээжүүд хөхөөрөө даллах жагсаал гэх мэт түмэн янзын гажиг жагсаал хийгдэж байсан билээ.
Тэгвэл энэхүү өвөрмөц жагсаалын тоог Г.Уянга гишүүн нэмэгдүүлэхээр болсон гэнэ. Амлалт нэхэн өглөө оройгүй жагсч байсан үеэ хавар болоод санасан уу яасан ямартай ч энэ сарын 14,15-нд Монголын нэг өдөр-2014 гэх өвөрмөц нэртэй жагсаал зохион байгуулахаар болсон гэнэ. Энэхүү жагсаалаа сандалтай зохион байгуулах бөгөөд жагсахаар ирсэн хүмүүсийг ядраахгүй, амралтын байдалтай жагсаалд оролцуулах гэж ийм санаа сэдсэн гэнэ лээ.
Оюутолгойн гэрээ бүтэхгүй байна, өргөн эрэглээний барааны үнэ өссөн, Н.Алтанхуяг сайдын танхимын гишүүдтэй хариуцлага ярих, ураныг улстөржүүлдэг гээд дотроо бодож бухимдаж яваа бүх асуудлаа энэ өдрүүдэд та талбай дээр ирж гаргаж болох юм билээ. Ядрахгүй сандал дээр сууж байгаад гишүүдэд үгээ дайх боломжийг Г.Уянга гишүүн олгож байгаа юм байна шүү.