Ургамал хамгааллын бодис импортлох зөвшөөрлийг нэмж хоёр байгууллагад олгожээ

пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг тогтоох тухай Үйлдвэр, хөдөө аж ахуй, Байгаль орчин, ногоон хөгжил, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалд холбогдох байгууллагуудаас санал авчээ. Ингээд уг саналыг нэгтгэн боловсруулж баталгаажуулжээ.

Хаврын тариалалтад зориулан ТЭДС-аас раундап гербицид 300 тонн, фенизан 5 тонн, фумасупер 15 тонн, нийтдээ 320 тонн ургамал хамгааллын бодисыг импортлогч аж ахуйн нэгжүүдээс үнийн санал авч, 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгох ажлыг хэрэгжүүлж буй юм.

Баруун болон зүүн бүсийн тариалан бүхий аж ахуйн нэгжүүдийн тариалангийн талбайд хөнөөлт организмын тархалт болон хөнөөлийн судалгааг хийж, тэмцэх арга хэмжээний заавар зөвлөмж боловсруулах Зөвлөх үйлчилгээний тендерийг зарлав.

Мөн энэ онд ургамал хамгааллын бодис импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр 2 аж ахуйн нэгжид олгож, 3 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button