Гадаад худалдаа алдагдалтай үед төгрөг чангарахгүй

тухайд Хятадын эдийн засгийн өсөлт буурч байгаа нь манай оронд болон Лаос, Индонез зэрэг улсад нөлөөлөхийг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Берт Хофман онцлов.
Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, нүүрсний үнэ унаж буйтай холбоотой аж. Түүнчлэн зэсийн үнэ буурч байгаа нь манайд нөлөөлж буйг тэрбээр хэлээд Оюу толгой далд уурхайгаа ажиллуулж, үйлдвэрлэлээ эхлэх нь чухал.
Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь чухал байна. Мөн төсвийн гадуурх зарцуулалт нэмэгдэж, ДНБ-ий 10 хувьтай тэнцэж байгаад Засгийн газраас анхаарал хандуулах цаг болсныг харууллаа. Энэ нь инфляцид ихээр нөлөөлж байгаа тул хэрэглээний аядуу бодлого барих хэрэгтэй гэдгийг анхааруулсан юм.
Мөн Засгийн газраас 888 төслийг хэрэгжүүлэхдээ дунд болон урт хугацаанд Монголын хөгжилтэй хэр уялдах талаар бодолцох хэрэгтэй. Гадаад худалдаа алдагдалтай байгаа цагт төгрөг чангарахгүй болохыг хэлээд интервенц хийх аргаар ханшид нөлөөлөх гэж олон орон оролдож байсан ч үр дүнд хүрээгүй болохыг дуулгасан юм.