Маргааш хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр

Ер нь хүүхэд зам тээврийн осолд өртөх нь эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй байлгадагтай шууд холбоотой.

Түүнчлэн бага насны хүүхдийн нүдний баримжаа нь том хүнийх шиг бүрэн гүйцэд хөгжөөгүй байдгаас автомашины хурдыг тоо­цоолж чаддаггүй байна.

Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлт­сийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Амар­­жаргал хэлэхдээ Есдүгээр сарын 1-2-ны хооронд эцэг, эхчүүд ганц, хоёр хоног хүүхдээ хичээлд нь хүргэж өгөөд түүнээс хойш хүргэж өгдөггүй. Хүүхдээ ганц, хоёрхон өдөр сургуульд нь хүргэх бус сургуульдаа очих аюул­гүй замыг нь зааж сургадаг байх хэрэгтэй.

Тухайлбал, зам хөндлөн гарах гарц нь хаана байгаа талаар, хэрхэн аюулгүй явж сургуульдаа хүрэх замыг нь тодорхой зааж өгдөг байх шаардлагатай байна гэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button