Хилийн танхимтай болов

зорилгоор Дорнод аймгийн Баян-Уул суман дахь ЕБС-д Хилийн танхим шинээр байгуулж, нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.
Тус танхимд Манай эх орон, Хил хамгаалах байгууллага, Хилийн 0275 дугаар анги гэсэн сурталчилгааны самбарууд болон хилчдээс төрсөн Монгол Улсын 14 баатрын хөргийг танилцуулгын хамт байрлуулжээ. Хилийн танхимын нээлтийг тохиолдуулан ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан Монгол Улсын хил зохион бичлэгийн уралдаанд 11А ангийн сурагч Б.Болор тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Мөн Хил хамгаалах байгууллагыг хэн сайн мэдэх вэ? танин мэдэхүйн АХА тэмцээнд 11А ангийн сурагч Б.Ариунчимэг түрүүлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болсон байна. Цаашид энэхүү Хилийн танхимыг хошууч генерал Дашбалбарын Базарсад агсны нэрэмжит болгохоор орон нутгийн удирдлага, сургуулийн захиргаатай санал солилцож, Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар, Чулуунхороот сумдын ЕБС-д Хилийн танхимыг шинээр тохижуулахаар төлөвлөжээ.
С.Саранзаяа
Оллоо.мн