Гишүүд нэрээ цэвэрлэж авах хэрэгтэй гэв

Аудитын газрын дүгнэлтийн талаар авч хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Ерөнхий сайд анх авлигажсан төсөв гэдгийг гаргаж ирсэн.
УИХ-ын гишүүд 100 сая төгрөгийн төсөл арга хэмжээг 300 сая болгоод үүнийгээ орон нутгаар дамжуулж иддэг гэсэн ойлголтыг иргэдэд өглөө. Ерөнхий сайдын авлигажсан төсөв гэдэг чинь шууд л УИХ-ын гишүүдэд хаягласан. Гишүүд нэрээ цэвэрлэж авах ёстой. Үнэхээр хулгайч юм бол хулгайчийг барих хэрэгтэй. Аудитынхан төсөвт өртөг нэмэгдсэн шалтгааныг тодорхой гаргаагүй байна. Хүний өөрийн гэж ялгахгүйгээр энд хулгайч,бясаа, шумуул байвал олон түмэнд ил болгох хэрэгтэй гэлээ.
Ийнхүү төсөвт өртөг нэмэгдсэн шалтгааныг тодруулж, гишүүд нэрээ цэвэрлэж авах асуудал хүчээ авах нь ээ.
П.УНДРАМ
Оллоо.мн