Эрлийн ажиллагаа эхэлснээс хойш 33 дахь өдөр

хөлөг онгоц дахин 2 газраас хар хайрцагны дохио илрүүлсэн байна. Эдгээр дохио илэрч байгаа байршил нь өмнө нь Хятадын болон OCEAN SHIELD –ийн өөрийнх нь дохио илрүүлж байсан байршилтай давхцаж байгаа юм.

Өнгөрсөн Бямба гаригт Хятадын HAIXIN 01, дараа нь Австралын OCEAN SHIELD хар хайрцагны дохиог анх илрүүлсэн бөгөөд эдгээр дохио илэрсэн байршилууд нь хоорондоо 600 орчим км –ын зайтай байсан. Мягмар гаригт илрүүлсэн 2 дохио нь өмнө нь илрүүлсэн дохионы байрлалтай ижил байгаа нь бид зөв газраа хайж байгааг баталсан явдал боллоо.

Гэхдээ MH370 онгоцыг эсвэл онгоцны сүйрсэн хэсгийг олсон гэж баталгаажуулж хэлэхэд эрт байна гэж Австрали улсын эрлийн багийг ахалж байгаа Ангус Хьюстон мэдэгдлээ. Тэрээр нэмж хэлэхдээ одоогийн байдлаар хар хайрцагны дохиог нийт 4 удаа илрүүлэн барьж авсан бөгөөд дохио үргэлжилж байгаа хугацаанаас харахад хар хайрцагны тэжээл дуусч байгаатай холбоотойгоор дохионы хүч суларч, үргэлжилэх хугацаа улам багасаж байна гэжээ.

Эхний дохио – Бямба гаригт 1645 /орон нутгийн цагаар/ -аас эхлэн 2 цаг 20 минут

Хоёр дахь дохио – Бямба гаригт 2145 /орон нутгийн цагаар/ -аас эхлэн 13 минут

Гурав дахь дохио – Мягмар гаригт 1627 /орон нутгийн цагаар/ -аас эхлэн 5 минут 32 секунд

Дөрөв дэх дохио – Мягмар гаригт 2217 /орон нутгийн цагаар/ -аас эхлэн 7 минут

Uno

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button