Хөрөнгийн бирж дээр 32 ХК-ийн 27962 ширхэг хувьцааг арилжааллаа

биржийн Топ-20 индекс бага зэрэг буюу 0.08 хувиар өсөж, 15976.48 нэгжид хүрсэн байна. Хөрөнгө оруулагчид тоо ширхэгээр Ремикон ХК-ийн хувьцааг хамгийн идэвхтэй худалдан авсан бол үнийн дүнгээр Материалимпекс ХК-ийн хувьцаа идэвхтэй арилжигджээ.
Монгол савхи ХК-ийн хувьцааны ханш 14.96 буюу хамгийн өндөр хувиар өссөн байна. Харин Бэрх-Уул ХК-ийн хувьцааны ханш 15 хувиар огцом буурчээ. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 608 тэрбум 602 сая 344 мянга 932 төгрөг болсон байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн