Нэг төгрөгийн гүйлгээг ч шилэн дансаар хийнэ

хөдөлгөөний ерөнхий газар болон шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн.

Улсын хилээр зорчигч, тээврийг шалган нэвтрүүлэх, Монголд оршин суух гадаадын иргэнд хяналт тавих, гадаадаас эх орондоо ирж буй иргэдээ бүртгэх ажиллагааг хүндрэл чирэгдэлгүй явуулах гэх мэт ажлыг хариуцдаг тус агентлаг үйл ажиллагаандаа ямар шинэчлэл хийж, үйлчилгээгээ хэрхэн хялбаршуулж байгаа талаар өчигдөр болсон Шинэчилж шийдье-222 хэлэлцүүлгээр танилцууллаа.

Тус газрын дарга Д.Пүрэвдорж энэ үеэр Манай байгууллага шинэ нэрээс гадна шинэ үйлчилгээ, шинэ дэг соёл бий болгохын төлөө ажиллаж байна. Хууль эрх зүйн орчин, хүний нөөц, төсөв, үйлчилгээ, хилийн хяналт шалгалт гээд бүх чиглэлийн ажилдаа ухаалаг зохицуулалт хийлээ. Нэг төгрөгийн гүйлгээг ч шилэн дансаар хийж төсвөө ил тод болгосон, одоо ажлын орчноо авлигагүй бүс бий болгохоор зорьж байна хэмээсэн юм.

Энэ салбарын үйл ажиллагааг зохицуулах дөрвөн гол хуулийг шинэчилж, 86 журмыг 44 болгож цөөлсөн нь олон шат дамжлагыг халсан том зохицуулалт болжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button