Шударга ёс эвслийн бүлэг Давхар дээл-ийн төслөөр завсарлага авлаа

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хэлэлцүүлгийг хийв.

Дээрх хуулиудын заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцэж гаргасан шийдвэр түүний үндэслэл бүхий Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ нар тус тус танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын саналуудыг танилцуулаад, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн тухай хуралдаанд оролцогчдод илтгэлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн холбогдох Байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товлосон байсан боловч уг асуудлаар УИХ дахь МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл-ээс хуульд заасан эрхийнхээ хүрээнд завсарлага авсан тул хэлэлцүүлгийг хойшлуулав.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button