Монгол улсын эдийн засаг 9.5 хувиар өсөх боломжтой

өсөлтөд Оюутолгой-н экспорт голлох нөлөөтэй байх аж. Мөн Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн оноос эхлэлтэй гадаадын шууд хөрөнгө оруулалтын уналт болон нүүрсний экспорт буурсан, төлбөрийн тэнцлийн хүндрэлтэй байдал зэрэг нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг анхааруулжээ.
Тус банкны энэхүү дүгнэлтээр Оюутолгой-гоос орж ирэх ашиг ихээхэн нөлөөлнө гэж байгаа ч яг өнөөдрийн байдлаар тийм ч сайн нөлөө үзүүлэхгүй нь тодорхой болоод байгаа. Түүнчлэн уул уурхайгаас олох орлого дээр суурилж эдийн засаг өснө гэж байгаа ч манай улсын эрхзүйн орчин тогтворгүйгээс үүдээд гадны хөрөнгө оруулагчид нуруугаа харуулах болсноор өнгөрсөн онд манай эдийн засаг ихээхэн хүндрэлд орж одоог хүртэл гарах арга замаа олоогүй байна. Иймд дээрх дүгнэлт энэ онд болоод ирэх онд биелэлээ олно гэдэг нь юу л бол.
Б.Сансартуяа
Оллоо.мн