Бослогыг хүчээр дарвал Украинд иргэний дайн гарч болзошгүйг санууллаа

сануулсан тухай CNN мэдээллээ. Харьков, Луганск, Донецк хотын оршин суугчид са­лан тусгаарлах хүсэлтэй бай­гаагаа илэрхийлж, До­нецк мужийн засаг за­хир­гааны байрыг эзлэн авч, Бүгд найрамдах улс бай­гуулж буйгаа тун­хагласан.

Мөн ирэх тав­дугаар сарын 11-нд бүх нийтийн санал асуулга явуулж Ук­раинаас са­лан тус­гаарлах эсэхээ шийд­вэрлэхээ мэ­дэгд­жээ. Луганск хотод байдаг Аюу­лаас хам­гаа­лах хорооны бай­ранд босог­чид хүмүүс барь­цаал­сан талаар Украины терро­ризм­тэй тэмцэх ангийн дай­чид хэлсэн аж. Ангийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар CNN-д мэдээлсэн бө­гөөд лхагва гарагийн өглөө барьцаалагдсан хүмүүсээс 51 хүнийг сулласан гэжээ. Гэвч босогчид дээрх мэдээл­лийг үгүйсгэж, хэнийг ч барь­цаалаагүй хэмээн хэлсэн талаар Ройтерс мэдээллээ. Түүнчлэн байрыг тойруулан тэсрэх бодис хаа сайгүй тавьсан гэж цэргүүд мэ­дээлсэн ч босогчид няцааж байгаа юм.

ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Украины засаг захиргаа босогчдыг тараахыг оролдож байгаа нь дээрх мэдээллээс харагдаж байна. Тиймээс бид аливаа зэвсэгт ажиллагаанд бэлтгэхээ зогсоохыг уриалж байна. Зэвсэг хэрэглэн бослогыг тараах юм бол иргэний дайн дэгдэхэд хүргэж магадгүй хэмээн мэдэгдлээ.

Түүнээс гадна Украины тусгай ангид АНУ-ын цэр­гийн мэр­­гэжилтнүүд байгааг дурьд­жээ. Харин АНУ Ук­раины гурван хотод гарч байгаа үймээн самууны цаа­на ОХУ-ын цэргийн анги нэгтгэл, тагнуулчид байгаа. Хэрэг явдалд хэтэрхий гүн гүнзгий оролцож байгаа нь Крымд цэргийн хүчээр цөмрөн орсонтой адил хуй­валдаан болж магадгүй гэсэн аж.

Оросууд Ук­раины зүүн нутагт орох юм бол АНУ ОХУ-ын банк, эрчим хүч, уул уурхай болон зэвсэглэлийн салбарт хориг арга хэмжээ нэмж авахаа мэдэгдсэн. Крымыг нэгтгэсэн гэж ОХУ-ыг буруутган хориг арга хэмжээ аваад байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ирэх даваа гарагт ОХУ, Украин болон Европын Холбооны Гадаад хэргийн сайд нартай уулзах талаар Европын Холбооны гадаад асуудал хариуцсан дээд төлөөлөгч Кэтрин Эштон хэлсэн байна. Сайд нар Украины хямралыг багасгах талаар хэлэлцэхээс гадна гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалан Украины бай­дал тогтворгүй болж байгааг зогсоохыг уриалах аж.

Украины тусгай анги Донецк хотын Аюулаас хам­гаалах байрыг зэвсэгт бо­согчдоос чөлөөлсөн тухай Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Турчинов мэ­дэгдсэн. Харин Ерөнхий сайдын орлогчийн үүрэг гүй­цэтгэгч В.Ярема ИТАР-ТАСС агентлагт Донецкийн байрыг чөлөөлөхөөр дайчид очоогүй. Босогчидтой гэрээ хийж, тэд байрнаас явсан гэсэн аж.

Дашрамд дурьдахад До­­нецк нь өнгөрсөн хоёр­ду­­гаар сард Киевээс зуг­таа­сан Украины хууль ёс­ны Ерөнхийлөгч В.Яну­ко­­вичийн төрөлх хот юм байна. Тийм учраас В.Янукович хотын оршин суугчдыг санхүүжүүлж байж магадгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Хэдийгээр олон банкинд байсан В.Януко­вичийн дансыг цар­­цааж, их хэмжээний эд хөрөнгийг нь хураасан ч олон нийтийн бослого үймээнийг санхүүжүүлэх хө­рөнгө үлдсэн байх гэж Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн туслах С.Пашинский хэлжээ.

Украин улсын байдал тогтворгүй, үймээн самуун­тай болсонд АНУ, ОХУ хоёр бие биеэ буруутгаж бай­на. Харин Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Турчинов Оросын тусгай хүчин салан тусгаарлахыг хүсч байгаа бүлгүүдийг зо­хион байгуулж, бослого хө­дөлгөөн гар­гасан. Украины дайснууд Крымын жүжиг-ийг да­хин тавихаар оролдож байна. Гэвч бид тэднийг ийм зүйл дахин хийх боломж олгохгүй хэмээн телевизээр хэлсэн үгэндээ дурьджээ.

Их Британийн Гадаад хэргийн сайд У.Хейг Ук­раины байдлыг тогт­воргүй болгох гэсэн ОХУ-ын стратегийн бүх шинж тэмдгийг босогчид үзүүлж байна. Энэ үйлдэл нь улстөр, эдийн засгийн ихээхэн хо­хирол авч ирэх болно хэмээн сануулжээ.

Түүнээс гадна АНУ-ын цэр­гийн USS Donald Cook хөлөг өнөөдөр Хар тэнгист очиж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button